Нүүрсний хулгайУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Баттөмөр гишүүн нүүрсний хэргээс "мултарчээ"

Нүүрсний тавын нэг хэмээн нэрлэгдээд байсан УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр эл хэргээс "мултарчээ".

Тодруулбал, түүнийг нүүрсний хулгайн хэрэгт хамааралгүй буюу буруугүй болох тухай намын бүлгийн дарга нь хэвлэлд ярьсан байна.

Тэрбээр, "Манай намын гишүүд бүгд л шалгуулж байна. Зарим нь шалгуулаад гэм буруугүй гэдэг бичгээ хүртэл авч эхэлсэн. Б.Баттөмөр гишүүн надад эрүүгийн хэрэгт таныг шалгасан ч ямар ч гэм буруугүй болох нь тогтоогдсон гэсэн бичгээ үзүүлсэн" хэмээжээ.

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 17 улстөрчийн нэрийг зарласан. Түүн дотор МАН-аас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд нарын нэрсийг зарласан.

Харин сүүлд АН-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарын нэрс нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бус утгаараа холбогдож орж ирсэн билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 16, 2023 12:44

Энэ хуулийнхан " �##�ах " улс шүү , таван толгой хаа байдгийг ч мэдэхгүй , нүүрс ч барьж үзээгүй хүнийг БАЛЛАХ шахаж шүү . Бас хэргээс мултрах - ТО даргадаа бичиг олж ирэх гэж ХӨӨРХӨН ЧИРЭГДЭЛ УЧИРЧ - БАГАГҮЙ МӨНГӨ ЗАРАА ДАА ...

Зочин
Зочин
2 сар 16, 2023 13:16

Энэ нэг б�##�иар нүүрэндээ баахан косметик хийчихсэн эргүү гар.

Зочин
Зочин
2 сар 16, 2023 14:11

Ойлгосонгүй.Урнаа ямар нийтлэл бичээд байнаа.Хуулийн байгууллага ш�##�гадаг болохоос нэг цаас үзүүлээд ч юм уу бүлгийн дарга ТОГТОХСҮРЭН гэм БУРУУТАЙ эсэхийг тогтоодоггүй шүү дээ.

Зочин
Зочин
2 сар 16, 2023 14:14

Сэтгэгдэл бичигч надаар нүүрсний хэрэгт холбогдолгүй гэсэн бичиг хийлгэж авах УИХын гишүүн байна уу.Хямд бөгөөд найдвартай.

Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ
2 сар 16, 2023 16:48

Энэ нүүрсний хулгайч мөнгө өгч ял завшиж буй. ийм болсон цагдаа хөөрхий. яахаараа нүүрсний хулгайчид нэрийг нь дэвшүүлж хайрт МАн ба хуулийнхан з�##�адаг билээ???? тэгвэл энэ нэр төрийнхөө төлөө зарг�##�дах юм бишүү энэ хүн. Чимээгүй л өнгөрнө тэгээд хулгайч гэдэг нь мэдээж гэсэн үг.

Зочин
Зочин
2 сар 16, 2023 21:26

Хэрэг хуучирахгүй гэж энэ хулгайч хаа холдов

suhee
suhee
2 сар 17, 2023 06:38

12SARD TSUGLAANII IRIIG DARJ TSAG HOJIH GESEN NYAMBAATARIIN UNEGEN ZALI BAISAN NI ODOO IL BOLJ BNA

Иргэн
Иргэн
3 сар 12, 2023 11:42

Энэ хулгайч өөрийн МАН ын .хян�##�тын.хандаа овоо хэдэн .юм. сайн атгуулаад мултарчдээ. Хулгайлсан мөнгөнийхөө хэдэн хувийг өгсөн бол.

Холбоотой мэдээ

Back to top button