УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Эрдэнэ, Д.Ганбат нарын "дунд хуруу"

Өнөөдөр /2023.02.16/ Төрийн ордонд С.Эрдэнэ, Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.

Энэ талаар С.Эрдэнэ "АН-ын даргын бүртгэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Эрх баригчидтай хуйвалдаж АН-ын сүр сүлдийг унтрааж байгаа хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа бид эрс буруушааж байна. АН-ыг МАН-ын охин нам болгох гэж байгаа тэдэнтэй бид эвлэрэхгүй, нэг туг дор байж чадахгүй. Бид эвлэрлийн эсрэг яваагүй, зүй бус асуудлын эсрэг явж байна" хэмээлээ.

Тэд эвлэрэх сонирхолгүй, Ан-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ, Д.Ганбат нар Л.Гантөмөр даргатай Ардчилсан намынхан руу "дунд хуруу гаргах"-ын дайтай мэдээлэл хийчихэв.

Эргэн сануулахад С.Эрдэнэ хоёрдугаар сарын 13-нд Л.Гантөмөртэй уулзсан байдаг. Улмаар түүнд тамгаа өгөөгүй билээ. Өөрөөр хэлбэл, тэд уулзсан ч ямар нэгэн тохиролцоонд хүрч, ойлголцож чадаагүй гэдэг нь өнөөдрийн мэдээллээс тодорхой болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ардчилагч
Ардчилагч
2023-02-16 13:39

Зөв зөв. Намын даргаа нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, олонхын сан##аар сонгож батламжилна уу гэхээс ҮБХ гэх хэдэн хүн ярилцаад сонгочихдог намын дарга гэж юу байхав. Тиймээс Гантөмөрт эрх зүйн ямар ч чадамж байхгүй гэсэн үг.

Зочин
Зочин
2023-02-16 14:03

Эрдэнэ улстөрийн үхдэл болчихсон шүү дээ.Ялаар АН аа найма##цаж 2 жил явсан нь гутамшиг байлаа..Түрүүн нийлээд АНын даргын сонгууль явуулъя гэхэд Эрдэнэ би оролцохгүй гэсэн дээ.Одоо тэр чигтэй хулхи тамгатайгаа ######аарай

Зочин
Зочин
2023-02-16 14:07

ДЭЭД ШҮҮХ МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН. ЭРДЭНЭ , МАН 2 боож үхэх байхаа даа.Нийлье хамтарч гэсэн Эрдэнэ NO гэсэн.Одоо ЭРДЭНЭтэй хамтрах ямарч шаардлагагүй.

Зочин
Зочин
2023-02-16 16:32

Эрдэнэ одоо улс төрийн үхдэл болсон. Түүнийг дагаж байсан хэдэн хүн бүгд хульжиж зайгаа барьж их наөмаа бараадсан шүү. Түүний хулих тамга ч АН-д хэрэг байхгүй Жинхэнэ тамга Цогтгэрэлээс Баттулгад шилжсэн. Баттулга нэгдэнэ гэдгээ хэлсэн. АН-д одоо ямар ч луйварчин саад тотгор болж чадахгүй.

Зочин
Зочин
2023-02-16 17:43

Ялтан Эрдэнээ

Уншигч
Уншигч
2023-02-16 21:02

Дээд шүүх харин ч зөв шийдвэр гаргачих шиг болсон шүү.

Зочин
Зочин
2023-02-16 21:34

Ха ха хулгайч луйварчид хоорондоо ####цаад бай нэг ч гэсэн

Зочин
Зочин
2023-02-17 08:57

Энэ мэлхий цайсан новш юмаа. Зайлаад өгөөч бах мэлхий.

Холбоотой мэдээ

Back to top button