УЛС ТӨР

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ХҮЧ ХАВСАРЧ, Хэнтий аймагт хэт өндөр төсөв суулгажээ

Засгийн газараас Хэнтий аймгийг аялал жуучлалын түүхэн бүс нутаг болгон зарлаж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Хэнтий аймгийн хэд хэдэн сумдыг хамруулан Их эзэн Чингис хааны холбогдолтой түүхэн төслүүдийг санхүүжүүлэхээр болсон.

Тодруулбал, Азийн хөгжлийн банкны 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаа бүхий 19 сая ам.долларыг Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлэхэд төсөвлөсөн юм.  Эхний таван жил үндэсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй зээлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрог руугаа татлаа, давуу эрх эдэллээ гэх шүүмжлэл явж буй.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлэхэд 19 сая ам.доллар нь хангалтгүй. Бид гурван жил гаруй хугацаанд бэлтгэл ажлыг хангаж байж, Азийн хөгжлийн банкнаас уг санхүүжилтийг авч байгаа. Өвөрмонголд Чингис хааны Дэлхийд үнэлэгдэх нэр хүндэд тулгуурлан, энэ чиглэлд 40 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулсан байдаг” гэж онцолсон нь бий.

Улмаар 2018-2019 оны  төсвүүдээс Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумдад түүхэн  цогцолбор барих ажлуудад тус бүр 2 тэрбум төгрөг төсөвлүүлэн авсан  байна.

Мөнхүү Хэнтий аймагт 131.9 тэрбум төгрөг 2020 онд төсөвлөхдөө  Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь зарим аймгуудаас даваад байгаа юм.

Тухайлбал, Дорнодод ирэх жил 22.6 тэрбум, Орхонд 20.9 тэрбум, Дундговьд 19.9 тэрбум, Сүхбаатарт 17.3 тэрбум, Говьсүмбэрт 15.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөг суулгасан байна.

Доорх хүснэгтээс харахад ч тэр, Хэнтий аймаг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрөөс орон нутгийн хөгжлийн сандаа харьцангуй их дүнгээр төвлөрүүлэлт хийж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Хэнтий аймгаас гаралтай. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Хэнтий аймагт ажиллахдаа олон тоон хөрөнгө оруулалтуудыг хийж өгөхөөр амлаж, заримыг нь шууд шийдсэн байдаг.

Тиймээс ч Засгийн газрын тэргүүн нь ЗГХЭГ-ын тэргүүнтэйгээ хүч хавсарч, Хэнтий аймаг хэт хөрөнгө оруулалт тавьж, бусад аймгуудын боломжийг хаалаа гэх шүүмжлэл хөвөрсөөр байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цэлмуун
цэлмуун
2019-10-15 10:06

ХААН БОЛЧИХСОН ЮМ ШИГ ХУЛГАЙЧИД УДААН ТОНГОЧИХГУЙ ШУУ

zochin
zochin
2019-10-15 10:21

sain bn

Монгол хүн
Монгол хүн
2019-10-15 10:31

Д�##�айцтай юм бүтээх нь зөв. Ялангуяа Их ЭЗЭН ХААНЫХАА нутагт арай л орой бүтээн байгуул�##�т хийж байна. Гэсэн т�##�архах хэрэгтэй. Монгол ганц хувь хүн Их ХААНЫХАА дэлхийд хамгийн том хөшөөг босгож чадаад байхад төр түүнээс ихийг бүтээх хэрэгтэй шдээээ, амжилт хүсье. Харин төлөвлөснөө заав�##� хийх хэрэгтэй!!!!

зочин
зочин
2019-10-15 10:47

Төрийн төрсөн, хуулийн хулгайч нар

зочин
зочин
2019-10-15 10:55

Хийж болно. Гэхдээ хэдэн хувь нь х�##�аасанд нь орох бол

Bold
Bold
2019-10-15 11:21

Хэнтий аймагт аял�##� жуулчл�##� хөгжүүлэхэд зориулж 19 сая долларын төсөл хэрэгжүүлнэ. #МонголынМэдээ

https://www.facebook.com/291651017525557/posts/2754576891232945?sfns=mo

Монгол ялна
Монгол ялна
2019-10-15 13:57

У.Хүрэлсүх ялангуяа шударга гишүүн гэж ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж байгаа Оюун-Эрдэнэ гишүүн иймэрхий нутаг нуга, ж�##�га довны асуудлаа болих хэрэгтэй.

Zochin
Zochin
2019-10-20 10:04

Uhna shig uhaangui yumnuud

MGL
MGL
2019-10-15 13:58

Хэнтийд биш монголд юм бишүү.ямар өөрсдийнхөө хашаанд өөрийнхөө хөшөөг босгох гэж бгаа биш.

хэн ч байсан яадын
хэн ч байсан яадын
2019-10-15 14:57

Дундговь 1.9 тэрбум байна даа. Хэнтийгээс 60 дахин бага. Дундговийн иргэд Хэнтийнхээс 60 дахин бага уу? Эсвэл Дундговийн иргэдийн хэрэгцээ шаардлага Хэнтийнхнээс 60 дахин бага уу? Мөнгөн дүнгээр ярив�##� 130 тэрбумын зөрүүтэй! 1.9 тэрбумаар Дундговьд ямар ажил хийх үү? тэрийг нь хийчихээр Дундговийнхны амьдр�##� тэгшрээд, ажлын байр бий болоод, орон нутаг нь хөгжчих үү. Нийтлэлээ нэг хоёр хүн рүү чиглүүлэх биш гишүүдийн нэр нөлөөний эрэмбээр төсөв хуваарилдаг энэ б�##�ай тогтолцоог бүр зад шүүмжилмээр байх юм. Урд нь Увсад их мөнгө очоод байна гээд л хэрүүл болдог байсан. Одоо тэгш хуваарилдаг боллоо гээд л Хүрэлбаатар нь баатрын дүрд тоглоод байсан яасан?

Зочин
Зочин
2019-10-15 18:25

Хүч түрсэн түрэмгий зангаа та хоер болиорой монголоо биш сонгогдох тойргоо бодсон та хоерч дээ ПОПрохоос цаашгүй. Их дэмждэг байлаа. Одоо ч итгэл буурчихлаа

Zochin
Zochin
2019-10-20 10:01
Reply to  Зочин

Chingisiin nutgiin gishuun huchin hiij bolno .Chingisiin nutgiin boh doping hereglej bolno.Chingisiin nutgiin darga nar toroos hulgai hiij bolno.Chingisiin nutgiinhan 9 udaa jigshuirt nugel hiisen ch tsairuulj baih huuli gargayaa Uhnaagiin Hurelsuhee. .

Зочин
Зочин
2019-10-15 19:22
Reply to  Зочин

Arai denduul yum hiijj davuu baidlaa denduu ahsiglaj songyyliin surtalchilgaa ene ter hiih shaardlagagyi boljdee . Hentii uls boloh yum bailgyi dee

Ц.Батаа.
Ц.Батаа.
2019-10-15 21:14

Үнэн бол дэндүү тусгүй биш үү. Аархуу бас хийрхүү байна уу даа..

Зочин
Зочин
2019-10-15 22:28

хүрэлсүх Ба аврага хоёр Оюунэрдэнэ бандитайгаа гуравуулаа үнэхээр азаартажээ

Иргэн
Иргэн
2019-10-18 14:47

Чингэс гэж цээжээ дэлдэх дуртай улс Чингисийнхээ төрсөн нутгийг түүхэн аял�##� жуулчл�##�ын бүс болгох хөрөнгө оруул�##�т хийхэд улс төржөөд хэрэггүй шүү. Энэ бол зөвхөн Хэнтийн асууд�##� биш Монголын нэр төр, монголд аял�##� жуулчл�##� татах асууд�##� шүү. Түрүүчийн УИХ-ын гишүүд Чингисийн нутаг бусад аймгаас УИХ-ын нэг мандат илүү байлгана гэж зүтгэж байсан нь харин буруу байсан юм шүү.

Зочин
Зочин
2019-10-24 00:56

Тосвуудийн зургуудийг нь орц матери�##�ын жагса�##�тыг бас нийтэд оруулна уу!

Холбоотой мэдээ

Back to top button