УРЛАГ

Ц.Байды Монгол улсын ардын зураач боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байдыд Монгол Улсын Ардын зураач цол хүртээв.

Тэрбээр Монголын соёл урлагийн салбарт тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө уран зураг, зураасан зургийн салбарт мэргэшин, “Улаан од”, “Үнэн” сонин болон “Тоншуул” сэтгүүлд зураач, уран сайхны редактороор үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шог зургаар чадварлаг илчлэн шүүмжилж, Монголд анх удаа шог зургийн бие даасан үзэсгэлэнг гаргасан нь үзэгч олны таашаалд нийцэж, мэргэжлийн өндөр ур чадвараар бүтээсэн шог зургуудаараа үе үеийн залуу зураачдыг сурган хүмүүжүүлж, Монгол орны үзэсгэлэнт байгаль болон шог зургийн “Тэнгэр заяат нутаг минь”, “Их Монголын талд” “Наран дуулал” зэрэг олон арван үзэсгэлэнг дэглэж, БНХАУ, ЗХУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи, Алжир зэрэг улсад зохион байгуулагдсан олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчлан таниулсан юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2023-02-17 13:55

Баяр хүргэе Танд. Соци##измын үеийнхэн Тоншуул сэтгүүлийг маш их сонирхож үздэг, дараагийн дугаарыг хүлээдэг байсан.
Та шог зургийн "Хаан" нь байсан даа. Танд урт удаан наслахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button