Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэрэг магадгүй "Эрдэнэт"-тэй холбоотой, үүнээс хойш зэс, нүүрсний бүлэглэл үүссэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаас хойш анх удаа ярилцлага өгч байна. Ярилцлага яг одоо МҮОНТ-ээр цацагдаж байгаа юм. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ЖАГСААЛЫН АСУУДЛААР:

АТГ дээр 4 багц асуудлаар хэрэг үүсэж, 70 орчим хүнийг шалгаж байна. Хүн хэлмэгдүүлж болохгүй. Хуулийн дагуу яаралтай арга хэмжээ авах шаардлагыг тавьсаар буй.

ЭТТ ХК-д БЭТ томилж, удирдлагыг нь өөрчилсөн. Тэгээд л жагсаал болчихсон. Нийгмийн бухимдлаас шалтгаалсан органик давлагаа байсан нь мэдээж. Монголын оюутны холбоог удирдаж байсан Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, өдгөө удирдаж буй А нарт асуудал хүнд туссан тул жагсаалыг зориудаар турхирсан, нээлттэй л ярья.

Нүүрсний жагсаалд койнтой холбоотой хүмүүс ч оролцсон байдаг.

Жижиг Тавантолгойд холбоотой, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ч жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан.

ХӨГЖЛИЙН БАНК, "ЭРДЭНЭТ" БОЛОН ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН ТАЛААР:

Намайг асуудлыг сөхөж тавихаас өөрөөр ажиллахгүй байна гэж шүүмжилдэг. Олон нийтэд нээлттэй дэлгэн тавьж, хэвлэл мэдээлэл, иргэд дэмжсэн учраас л Хөгжлийн банк "Самурай" бондыг өөрөө төлөх хэмжээнд хүртэл дээрдлээ.

Өнгөрсөн 30 жил манай гүйцэтгэх засаглал хүчин мөхөстөж л ирсэн. Тэгээгүй бол ЗГ-ын дундаж нас 1.5 жил байх вэ дээ. Өөрчлөхгүй бол цаашаа явахгүй тул бид асуудлыг сөхөн тавьж байгаа. Бидний хувьд огцрох гэдэг хоёр дахь асуудал. Ихэнх Ерөнхий сайд нар огцрохгүйн төлөө явсаар бүлэглэлийнхээ барьцаанд орсон харагддаг.

"Тоглоомын дүрэм өөрчлөгдөхгүй, тоглогчид өөрчлөгдөх юм чинь хүлээе" гэж бүлэглэлийнхэн ярьдаг. Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана гэж боддог. ЗГ-ыг огцруулж чадна гэж ярьдаг. Ерөнхий сайдыг утсан хүүхэлдэй болгох амархан гэцгээдэг. Өнөөдөр бид тоглоомын дүрмийг өөрчлөх ёстой.

С.Зоригийн хэрэг ч “Эрдэнэт”-тэй холбоотой. Тэр үед “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон л байсан, удирдлага солигдох процесс явж байсан. Авлигалын сүлжээ үүсэх эхлэл тэнд тавигдаж байсан юм биш биз гэж одоо би боддог. Ингээд л тэр өдрөөс хойш “Зэс” гэдэг асуудал эхэлсэн болов уу. Шулуухан хэлэхэд үе, үеийн Ерөнхийлөгч нар “Эрдэнэт”-д шахаа хийдэг болсон талаар ярьцгаадаг. Энэ бол өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь.

30 жилийн өмнө хувьчлал хийсэн нь зөв. Гэвч одоо хувьчилна гэхээр иргэд ойлгохгүй, итгэхгүй байна. Энэ нь ч аргагүй.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд тагнуул, прокурор, шүүх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцсон, том систем явсан л даа. Өөрөөр хэлбэл 1998 онд илэрч байсан асуудал явсаар байгаад “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр хүрч, төрөөс гадна төрийн асуудлыг шийддэг бүлэглэл бий болсныг ил тод харуулсан.

Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн асуудалд шүүх дээр явж байгаа. Яаж шийдэгдэхийг иргэд харах болно.

Сонгуулийн дараа хэдэн банкны захирлууд тойрч сууж байгаад л, би УДШ-ийг, би захиргааны танхимыг, би иргэний танхимыг авлаа гэж хувааж авдаг асуудал байж болохгүй.

Би хөгжлийн бодлого тодорхойлж, аж ахуйн ажил хийх ёстой байтал авлигатай зууралдаж байна. Энэ бол шүүх хараат бус ажиллаж чадахаа байсантай л холбоотой.
Засгийн газар авлигатай тэмцэнэ гэдгээ тогтоол болгож баталсан анхны удаа боллоо. 2023 он бол авлигатай тэмцэх жил. Энэ хүрээнд таван чиглэлийн ажил хийнэ.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ХҮРЭЭНД:

Нэгдүгээрт “Шүгэл” ажиллагаа. Энэ бол матаас биш, нийгэмд бугширсан авлигалын тогтолцоог нураахын тулд хүсэл сонирхлоо нэгтгэнэ, илэрхийлнэ гэсэн үг. Үүн дээр би иргэдээ ч уриалмаар байна. Авлигатай хийх тэмцэлд би ухрахгүй, чадах бүх зүйлээ хийнэ. Иймд тал, талаас нь шахъя гэж байгаа юм.

Хоёрдугаарт “Шүүр” ажиллагаа. Бохир мөнгөөр орж ирсэн, томилогдсон албан хаагчид, орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан тушаалтнуудаа “шүүрдэнэ” л гэсэн үг. Цэвэрлэнэ. Ямар асуудал байна шүгэлдээд мэдээллээ өгчих, тэгээд хамтдаа шүүрдье.

Улаанбаатар хотын газар олголттой холбоотой асуудал яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэд авлигал авсан уу үгүй гэдэгт бид ажлын хэсэг байгуулж байгаа. Өнгөрсөн 30 жилийн замбараагүй газар ойлголтыг өнөөдөр цэгцлэхгүй бол цаашид учраа олохгүй.

Гуравдугаарт “Шувуу” ажиллагаа. Авлигалын асуудал яригдахаар л хил даваад явчихдаг хүмүүс бий. Бид цөөн хүн дээр л ач холбогдол өгдөг болохоос энэ их олон юм билээ. Нийгмийн анхаарлаас гарах, хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд байна гэсэн үг.

Дөрөвдүгээрт “Шил” ажиллагаа. Шулуухан хэлэхэд, И-Монголия дээр мэдээлэл зөрөхөд би баяртай байсан. Шилэн болсон учраас мэдээлэл зөрүүтэй байж ирснийг харлаа. Мэдээлэл зөрнө гэдэг авлигал орсны шинж. Үүн дээр ч бид олон нийт, хувийн хэвшлийн хамт ажиллана. Худалдан авалт, гаалийн бүртгэлүүд зэргийг аль болох хүнээс хамаарахгүй, шилэн, цахим болгохыг зорино.

Тавдугаарт “Шилжүүлэн авах” ажиллагаа. Авлигалын мөнгөөр барилга байшин барьсан бол яах вэ. Үүнийг улсад шилжүүлэн авах хэрэгтэй болно. Гадаадад бүртгэлгүй мөнгө илэрлээ гэж бодъё. Үүн дээр хувийн өмч рүү халдахгүй, хулгайн өмчөө ялгаж салгаж, “Шилжүүлэн авах” хэрэгтэй.

ГИШҮҮДИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР:

Одоогоор хоёр УИХ-ын гишүүн /Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан/ бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргаад байна. УИХ-ын гишүүн байх нь өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулдаг гэж үздэг. Цаашлаад шаардлагатай бол УЕПГ-аас нэр бүхий УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгөх нь нээлттэй байгаа. Хаврын чуулган нээсний дараа энэ хоёр гишүүний асуудлыг шууд хэлэлцэнэ. Цаашид хоёроор тогтохгүй байх аа. Буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэдгийг би уриалж байгаа.

Улс төрчдийн ах дүү, хамаатан саднууд төрийн албанд томилогдох, тендерт оролцох боломжийг хязгаарлах хуулийг өргөн барихаар бэлтгэж байна. УИХ-ын гишүүн бол иргэн биш, иргэний төлөөлөл. Иргэдээс давуу нь халдашгүй байдал, мэдээлэлд нэвтрэх эрх мөн. Парламентын гишүүд өөрсдөө хулгай хийж, зээл авч, хэрэгт орж байгаа нь тэдний баталсан хуулийг хэн дагах юм бэ гэдэг асуудал руу аваачна.

ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТАЛААР:

Оюу толгойн 34 хувьд 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн байсан. Үүнийг хөрөнгө оруулагч тал ЗГ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд тэглэсэн. Улмаар төслийн өгөөж нэмэгдэнэ, далд уурхайн бүтээн байгуулалт урагшилна. Гуравдугаар сарын 13-нд далд уурхайн үйл ажиллагаа эхэлнэ, ингэснээр экспорт огцом нэмэгдэнэ. 2027 оноос манай ДНБ хоёр дахин нэмэгдэх боломж бий болно.

Олон асуудал үүсэж байгаа ч эдгээрийг засаж байна. Засах хэрээр дандаа эерэг үр дүн гараад явж байна.

Оюу толгой дээр Дубайн гэрээг цуцалсан, эрчим хүчний тарифыг тохирсон буюу Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлсэн зэрэг олон зүйл ярьж болно. “Эрдэнэс оюу толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүйгээр, далд уурхай ашиглалтад орох хүртэлх бүх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцахаар байгаа.

Гуравдугаар сарын 13-наас Оюу толгойн хэлэлцээний эхний шат дуусна гэсэн үг. Тэгээд хоёр дахь хэлэлцээ эхэлнэ. Үүнд илүү нухацтай ярина, олон улсын баг, мэргэжилтнүүд орж ажиллана.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд,

Нэгдүгээрт боомтын асуудал байна. Гашуунсухайтын төмөр зам юутай ч баригдаж дууслаа. 1.5 орчим жилийн дараа ашиглалтад орно. Ханги-Мандаын төмөр зам баригдсан, шууд ашиглалтад орно. Товчхондоо бүх боомтыг автозамаар холбоно, стратегийн боомтуудыг төмөр замаар холбоно гэж зорьж буй. Боомтын сэргэлт, боомтын боймыг тайлна гэдэг экспортын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ санхүүжилтээр бид эдийн засгаа төрөлжүүлэх ёстой.

Бид жилд 50-100 сая тонн нүүрс экспортолбол ДНБ 10 мянган ам.долларт очно.

Өнгөрсөн жил шилжих төсвүүдийн 80 гаруй хувийг дуусгахаар тусгасан, энэ өнгөрсөн 30 жилийн түүхэнд анх удаа байх.

Түгжрэлийг Улаанбаатар хотын асуудал гээд ЗГ орхигдуулаад байгаа талтай. Энэ нөгөө сонгуулийн мажоритар тогтолцоотой холбоотой л доо.

Нийт иргэдийн 25 орчим хувь нь эрт илрүүлэгт хамрагдчихаад байна. Цаашид бүрэн хийнэ, энэ зун хөдөө, орон нутаг руу чиглэнэ. Одоогоор, шүд гэдэг бидэнд тулгамдсан хамгийн том асуудал болсныг харлаа. “Шүд” хөтөлбөр байгуулахаар төлөвлөж, ажлын хэсэг байгуулагдаад явж байна.

Боомтын сэргэлт зөвхөн нэг бүлэг нь. Ерөөсөө энэ жилийн төгсгөлд ДНБ 5,000 ам.доллар давна. Нийслэлийн нийтийн тээвэр 100 хувь шинэчлэгдэнэ. Гэх мэт баттай хэлж буй учир нь урьдчилан төлөвлөж, хөрөнгийг нь тавиад өгчихсөн учраас тэр. Нийт 90 орчим төсөл байгаа дээр аудит хийсэн, ТЭЗҮ-ийг нь зассан. Хоёр хөрштэй, бодлогын яамдуудтай нь, хувийн хэвшлүүдтэй нь ажилласаар ирсэн гэсэн үг.

ГАДААД БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Бид Landlocked орон ч Mindlocked биш гэдгээ нээлттэй хэлж байгаа.

Энэ жил аялал жуулчлалын салбарт үсрэнгүй дэвшил гарна байх.

Зөвхөн эзэнт гүрний хүрээнд жилдээ 400 сая жуулчин авчрах боломжтой шүү гэж харцуулж хэлсэн үг юм л даа.

Аялал жуулчлалын салбарт хууль гарч буй, Welcome to Mongolia аянг зохион байгуулна. Агаарын тээврийг ч либералчилж буй. Шууд нислэгийн тоо нэмэгдсээр буйг иргэд харж байгаа байх. Ирэх жил хөрөнгө оруулалтын том том уулзалт хийгдэнэ.

Ер нь монголчууд бид хэлсэн амандаа хүрдэггүй, хийе гэсэн ажил нь дуусдаггүй гэдэг дүр төрхөөр гадаад ертөнцөд танигдаж. Эдгээрийг энэ жил эрх зүйн хувьд бүрэн цэгцлэхээр хичээнэ. Монгол Улс хэлцэл хийсэн л бол хийдэг гэдгийг харуулах жилүүд бол 2023-2025.

ХБНГУ-ын айлчлалын үеэр зүүсэн байсан цагийг би өөрөө худалдаж аваагүй, Б.Баатар ахын маань өгсөн төрсөн өдрийн бэлэг.

Би өөрөө үнэн байхгүй юм бол яаж үнэний төлөө явах юм бэ.

ҮХНӨ БУЮУ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР:

Үндсэн хуулийг шинээр бичих ёстой гэж үздэг хэсэг хүмүүс байна. Хоёр танхимтай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гэх мэт. Эдгээрийг нэмэлт өөрчлөлтөөр хийх боломжгүй, том агуулга юм.

Мөн Үндсэн хуулийг шинэчлэн найруулах цаг нь биш, нэмэлт өөрчлөлт хийгээд явах нь зөв гэж үзэх хэсэг байна.

Үлдсэн хэсэг нь Үндсэн хуулийг ор өөрчлөх хэрэггүй гэж үзэж байгаа.

"Та нар байнга ялж байна. Энэ тоглоомын дүрмээ өөрчил. Өөр намын төлөөлөл орж ирэх ёстой" гэж биднийг шүүмжилдэг. Нийгэм дэмжвэл, сонгуулийн тогтолцоог үүний тулд өөрчлөхөд болохгүй зүйлгүй. Гол нь нийгмийн дэмжлэгийг авах ёстой, үүнд цаг хугацаа хэрэгтэй л гэж харж байна.

Миний хувьд дээрх гурван замын алинд нь ч нээлттэй хамтарч ажиллахад бэлэн. Энэ бол Ерөнхий сайдын байр суурь.

Харин хувь хүнийхээ үүднээс сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ. Гэхдээ 50, 50 хувийн харьцаатай байх ёстой. Ингэж байж үндэсний хэмжээний бодлогыг тодорхойлж чадна. Мажоритар тогтолцооны давуу тал нь сонгогчид сонгох гэж байгаа хүнээ имэрч, тэмтэрч үзэх боломжтой. Гэвч нутгархах асуудлыг үүсгэдэг сул талтай. Мөн намын хатуу гишүүнлчлэлийг дэмждэг, санал гээгддэг.

76 гишүүнийг дарга гэж хардаг болчхоод байгаа учраас л сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Дарга биш иргэний төлөөлөл байх учиртай юм.

Пропорциональ системийн давуу тал бол улс өөрөө нэг тойрог болно. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ, хөгжлийн бодлогоо ярьдаг болно. Тойрог ярих, нутгархах чухал биш нийгмийн сегментүүд чухалчлагдаад ирдэг. Санал гээгдэхгүй, улмаар нэг нам үнэмлэхүй ялах боломж багасаж, хамтарсан ЗГ бүрдүүлэх магадлал нэмэгддэг. МАН, АН-аас гадна 4-5 нам гарч ирэх боломж бий болно.

Уг нь энэ МАН-д тийм ашигтай өөрчлөлт биш. Байнга ялдаг тоглоомын дүрмээсээ МАН өөрөө татгалзана гэсэн үг. Гэхдээ улсад, нийгэмд хэрэгтэй. Үүнийг нийгэм ойлгож дэмжвэл өөрчлөхөд бэлэн байна. Өөрчлөхгүй байсан ч бэлэн байна хэмээж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
2023-02-20 00:09

Ярьсан хэлснээ хэрэгжүүлж байгаад т##архаж байна.ДНБ 10000 доллар гэдгийг тайлбарлана уу...сэтгүүлчидба эдийн засагчид аа...

Зочин
Зочин
2023-02-20 06:48
Reply to  Баагий

1хүнд ногдох днб 10 000 $ гэж ойлголоо.

Зочин
Зочин
2023-02-20 07:54

Энэ хүн авилга бодлогынхоо тухай яриад бах шиг .Өөрийнх нь намын нөхдүүд авилга авч бна шүү дээ .Өнөөдөр ямар ч төр засгийн бодлого ард түмний амьдр## боломжийн байлгах шүү дээ.Үнэндээ энэ хүний чадамжгүй байдлаас юмны үнэ тэнгэрт хүрч тэтгэвэр хүрэлцэхгүй ажлын байр баыхгүй бид туйлдаж бна даа

Зочин
Зочин
2023-02-20 08:51

амжилт

Зочин
Зочин
2023-02-20 09:22

Авилг## хулгайлах тэмцэж байна гээд яриад хөөрөөд байна.Гэтэл нүүрсний орд газар зарчихсан Ч.Хүрэлбаатраа дагуулаад солонгос яваад ирэв.Хүрэлбаатар нь хэдэн давхар дээл өмсчихсөн юм бүү мэд.Нүүрсний хулгайч гэх нөхөд нэг бичиг цаас харуулаад л нэг хоероороо сугарч үлдэж байна. Яг ЖДҮХС шиг ЗАМХАРЧ байх шиг.ХажуудХБ ны хэрэгч ЖДҮХС гийн замаар орохыг үгүйсгэхгүй байна. чинь Сү.Батболд гээд нөхөр байна ШАНТААЗЧИН Болорчулуун, Даваасүрэн хачиг шиг на##дчихсан байна.Зоригийн хэрэг Багабанди , Отгонбилэг , Мөрөн нартай холбоотой гэж ард түмэн харддаг юм билээ.

ЗочинЧ
ЗочинЧ
2023-02-20 09:45

Энэ эргүү попчин м## юу гэж донгодох нь хэнд хамаатайн. Зүгээр л нэг хөдөөний эргүү боловсролгүй орк м## шдээ. Ийм ч ес гэж байдаггүй байхаа. Монголын түүхэн дэхь хамгийн жол поп ерөнхий сайд.

Зочин
Зочин
2023-02-20 10:36

Эрдэнэтээс болж ##сан гэж хажууд нь байсан итгүүлж дээ. Мэдэж байна

зочин
зочин
2023-02-22 08:06

Ерөнхий сайд сайн ажиллаж байгаа.

Уншигч
Уншигч
2023-02-22 10:01

Браво. Зүтгээд байгаарай. Битгий бууж өг. Төрийн минь сүлд өршөө

Зочин
Зочин
2023-02-22 11:47

Багабанди Баяр Отгонбилэг 3 хийсэн хэрэг маш их

J. Erka
J. Erka
2023-02-22 13:19

Хэлдэг үгс, хийдэг зүтгэл, Санаа зөв бол Заяа зөв биз дээ. Урагшаа харж, өнгөрсөнөө дүгнэж ажиллаарай ... ЭРХЭМ ЕРӨНХИЙ САЙД АА Монголчууд итгэл өвөрлөн хүлээнэ ээ

зочин
зочин
2023-02-22 18:56

Оюунэрдэнэ ерөнхий сайд ард түмэн, улс орныг бодож төрийн бүх байгууллагын үйл ажиллагааг сайжруулах гэж тууштай тэмцэж чадахгүй бна. Хэнтийн угшилтай, нутгийн зөвлөл ч гэх шиг өөрийн болон гэр бүлийнхээ хүний найз гэх ажил мэргэжлийн чадваргүй, удирдах ##бан туша##ын дөргүй, ажил зохион байгуулах т##аар зангараг байхгүй, шинэ соргог зүйл санаачлах мэдлэг мэдрэмжгүй цүнх баригч хүмүүсийг төрийн чух## ##банд томилуулж байгаа нь өөрийнх нь зарим үр дүнтэй ажлынх нь үр дүнд сөргөөр нөлөөлөх
эрсдэлтэй бна.

Зочин
Зочин
2023-02-22 21:10

Одоо бүүр амар юм болоо юу үхсэн хүнээр шоу хийх гээд байх шиг байнаа даа нямдоржийн хойноос орох нээ таминээ болилдоо ичих нүүргүй амьтан уу

Зочин
Зочин
2023-02-22 23:11

Зочин

Нам бус
Нам бус
2023-02-22 23:15

Ингэж ажиллахаас илүү яах вэ. Одоо л хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна, нийгэм зөв голдиролдоо орж эхэлж байна гэж харж байгаа шүү. Их ч юм хүлээж байгаа. З##уучууд сайн ажиллаж байна, одоо ажиллахгүй бол хэзээ ажиллах вэ. Танай ЗГ-т амжилт хүсье!
Нам бус нь байнаа.

Зочин
Зочин
2023-02-23 11:48

Ерөнхий сайддаа ажлын амжилт хүсье. Энэ хэцүү бугшсан төрд үүнээс илүү яаж ажиллах вэ дээ. Харин нь их юмыг цэгцэлж байгаад нь их баярлаж явдаг шүү. Ийм сайн ерөнхий сайд байгаа цагт авилга аяандаа л байхгүй болно доо. Улам хүчтэй тэмцээрээ ажлын амжилт дахин дахин хүсье.

Баагий
Баагий
2023-02-23 12:44

Хэлж ярьж байгаатайгаа зөрчилдөөд үзээрэй ард түмэн тоглоомч тэсэрхээрээ бөмбөг гэдгийг сана

Зочин
Зочин
2023-02-23 14:44

Зөвөө одоо 1 голидгонд нь оруулах цаг болсон шүү.амжилт хүсье.сэтгүүлч айсан байд##тай хярсан туулай шиг хөөрхөн харагдсан шүү. Зоригтой голч асуудлаар болж байгаарай.сайхан шинэлээрэй.

Зочин
Зочин
2023-02-23 15:04

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ӨДИЙ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭД БАЙГАА Л ГЭЖ ОЙЛГОСОН ШҮҮ. САЙН ХИЙДЭГ БОЛ ТУХАЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ БАЙСАН БУЙ ЗАА. ЗОРИГТОЙ ХЭЛЖ БАЙГАА НЬ ИХ ЮМ ШҮҮ

Зочин
Зочин
2023-02-23 16:00

mash zuv ehleliig tavisan shuu bayrlalaa hen hugjliin bank nuursnii hulgaig zorigtoi ilruulehiig ehluulsen yum bugd ter tegj bayjlaa ter teglee gej yaridag bolovch helj chaddagui bsan biz dee ba tumur zamiin asuudal bna hii bas dahin hii heregjuul ard tumen oilgoh tsag ni bolson amjilt husei buu shantar

Зочин
Зочин
2023-02-23 17:54

Ажлын амжилт, итгэж бгаа шүү ерөнхий сайд аа

Эмээ
Эмээ
2023-02-23 20:21

ДАНХ МИНЬ ГАЛЗУУРАХАД ГАНЦ ХУРУУ ДУТАВ ГЭГЧ БОЛООД БАЙГАА БУСУУ ? ЧИ ЮУ ЯРЬЖ БУЙГАА ЭРГЭЖ БОДООЧ . ХОДООД ХӨЛ ХОЁРОО ЯЛГАХГҮЙ БАЙЖ 90 ЭЭД ОНЫГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ГУЙВУУЛАХ ГЭЖ ДОНГОСОХОО БОЛЬДОО . НҮҮРСНИЙ ХУЛГАЙ НЭРЭЭР 5 ТОЛГОЙГ БАЗЛАА ОДОО ЗОРИГЫН ҮХЛЭЭР ЭРДЭНЭТИЙГ ГЭЖ ОНИЛОВУУ ??? БУРХАНЫ ГЭСГЭЭЛ ХАТУУ ҮEИЙН ҮEД ҮРИЙН ҮРД ӨӨДИЙН БАРАА ХАРАХГҮЙ БОЛНО ГЭДГИЙГ МАРТАВ УУ ???

Зочин
Зочин
2023-02-24 21:42

Үнэн

Зочин
Зочин
2023-02-24 21:44

Ерөнхий сайд сайн ажиллаж байгаа. Зоригийн ##лага ч үнэн гэж боджийна үнэнг л хэлчиж Амжилт хүсье !!

Холбоотой мэдээ

Back to top button