Нийгмийн

Залуу малчин О.Адъяаням: Хөдөө шиг сайхан газар үгүй, эзэнгүй айл шиг орхиж болохгүй

Улаанбаатар хотоос 1000 км-ийн алсад орших Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчин залуустай уулзаж хэсэг хугацаанд хөөрөлдөв. Тэдний төлөөлөл болгож залуу малчин, уяач О.Адьяанямтай ийн ярилцлаа.

-Бүх мэргэжил сайхан. Дуртай зүйлээ олж хийх л хөмгийн зөв зам-

-Яагаад малчин болохоор шийдсэн бэ?

-Би есдүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Мал маллаад долоон жил болж байна. Хүн бүр дээд боловсрол эзэмших албагүй. Гэхдээ хэрэггүй гэж хэлж байгаа хэрэг биш шүү. Дуртай зүйлээ олж хийх л хүний амьдралын хамгийн зөв зам гэж боддог. Ингэж чадвал ямар ч хүн сайхан амьдрах бүрэн боломжтой санагддаг. Тиймээс л би малчин болохоор шийдсэн.

-Чиний үеийн залуус хөдөөд олон байна уу?

-Би одоо 22 настай. Миний үеийн залуус хөдөөд олон биш ээ, гэхдээ бий бий. Нийгэм цаг үе өөрчлөгдөж залуус өндөр боловсрол эзэмшихээр нийслэлийг зорих нь элбэг болсон. Аав ээжүүд нь ч хүүхдээ дээд боловсролтой болгохын төлөө энд их хичээдэг. Манай нутаг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн хэдэн жил өвөл зүтгүү, хүндхэн болдог болсон. Үүнийг дагаад хорогдол гардаг. Мал хорогдоно гэдэг малчин хүний хувьд хүнд даваа, эрсдэл. Тиймээс мал маллаж өсгөнө гэдэг улам л хэцүү болж байна гэдгийг хэрсүү малчид ойлгож хүүхдүүдээ дээд боловсрол эзэмшүүлэх тал дээр түлхүү анхаардаг болсон тал ажиглагдаад байгаа юм.

-Залуус амьдралд шантраад эсвэл болж бүтэхгүй зүйлтэй тулаад, няцаад ирэхээрээ малчин л болъё гэж хэлж байгаа сонсогддог. Энэ тухайд юу гэж боддог вэ?

-Таагүй гэх юм уу ойлгомжгүй санагддаг. Мал маллах амаргүй. Малчдын хөдөлмөр хамгийн хэцүү, цаг наргүй. Хүн бүр малчин болж чадахгүй шүү дээ. Тиймээс ингэж хэлдэг хүмүүс малчдын амьдралыг мэдэхгүй, ойлгоогүйдээ л амар юм шигээр ярьдаг байх.

-Хөдөөд морь унах нь ховордсон ч бидний үе өөр болсон-

-Энэ өвлийг хэрхэн давав. Зүтгүү жил байв уу?

-Сайхан жил гарлаа. Цас их унаагүй, хүйтний хувьд ч боломжийн гэж хэлж болно. Эд хүйтний үеэр л ялимгүй зүтгэсэн. Өмнө жилүүдэд манай нутагт ийм өвөл тоотой л болж байсан. Жил бүр цас их унадаг, хүйтэн. Намрын цагт өвс муу ургасан, хадлан тэжээл бага бэлтгэсэн бол мал ихээр хорогдох эрсдэлтэй. Одоо ч ингээд хавар хаяанд ирлээ дээ.

-Урь орж удахгүй дулаарах нь. Хавар бол малчин хүнд жаргал мэдрүүлдэг хамгийн сайхан улирал гэж хэлж болох байх?

-Удахгүй мал төллөж эхэлнэ. Нялх төлөө хүлээж авах гэдэг малчин хүний хувьд сайхан мэдрэмжүүдийн нэг. Сүрэг олон болж өөрөөр хэлбэл бүл нэмж байна гэсэн үг. Энэ бол өвлийг өнтэй давсны баяр юм уу даа. Би тэгж л ойлгодог, сайхан ч байдаг.

-Би сүүлийн таван жил хөдөөд айлуудаар морьтой золгуут хийж яваа чиний үеийн залуусыг хараагүй юм байна. Сайхан санагдлаа?

-Жил бүрийн цагаан сараар морьтой айлчин хийдэг. Тухтай байдаг. Морьтой хүн хаа ч хүрэх боломжтой. Тиймээс хамгийн сайхан унаа. Харин сүүлийн арваад жил манай нутгийнхан мотоцикл түлхүү унах болсон. Мотоциклоор малаа хариулж, адуундаа явах гээд хөл дүүжлэх гол унаагаа болгосон гэж хэлж болно. Нэг талаараа мотоцикл давуу талтай хэдий ч монгол ахуйтай нийцдэггүй. Гэвч хүмүүсийн хэрэглээг буруутгах аргагүй. Тиймээс л бидний үе хичээх ёстой юм шиг санагддаг. Ядаж л дүү нартаа үлгэр болно шүү дээ.

-Малчин хүн жилийн дөрвөн улирлыг уйдах завгүй өнгөрүүлдэг-

-Өнөөдөр хэдэн айлд золгов. Уйдах завгүй л өдөр өнгөрч байна уу?

-Малаа хариулангаа дөрвөн айлаар буулаа. Ирж байгаа цаг гэж сайхан дулаарч байна. Мал маллаж байгаа хүнд ямар ч үед уйдах зав олддоггүй. Өчигдөр хийсэн ажлаа өнөөдөр ахиад л эхнээс нь хийдэг. Хийх ажил мундахгүй их шүү дээ. Жилийн дөрвөн улиралд л ийм байдаг.

-Хөдөө эзгүйрлээ гээд л их ярих болжээ. Жишээ нь чи энэ нутагтаа эзэн нь биз дээ?

-Энэ ойлголт өрөөсгөл санагддаг. Бид уламжлалаа орхиогүй цагт хөдөө нутаг эзэнтэй хэвээр л гэж бодож явдаг. Бидний бусад үндэстнээс ялгардаг онцлог бол нүүдэлчин соёл, уламжлал. Энэ уламжлалаа хадгалах нь бидний үүрэг юм. Нөгөө талаар эх нутагтаа эзэн байх гэдэг ойлголт хол ч гэсэн сэтгэлдээ багтааж, тээж явдаг, холоос зориод ирдэг хүмүүсийн сэтгэл гэж боддог. Энэ бүхэн нийлээд л хөдөөд эзэн болдог байх. Бид бол бусдын л адил амьдралаа дагаад малаа өсгөж, хайрлаж яваа малчин хүмүүс. Энэ заяандаа баярлаж явдаг. Хүн бүрт олдохгүй жаргал байх. Хөдөө шиг сайхан газар үгүй. Эзгүй айл хсог орхиж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-02-24 09:12

mundag uhaantai zaluu bna hotod ireed bolson boloogvi surguuli togsood arhidahiig suraad ywj bgaa zaluus bna

zochin
zochin
2023-02-24 09:14

eh nutagtaa ezen boloh m#liin ashig shim nvvdelchnii ahui amidralaa deedelj owluulj ywah ter bvriig mash sain meddeg eh oronch zaluu bna iim zaluus olon boloosoi

Зөнч
Зөнч
2023-02-25 03:17

Морио унацгааж байгаа нь сайхан санагдлаа.Зөв бодолтой з�##�уус юм.

Зочин
Зочин
2023-02-25 12:51

эрүүл агаартай эко хоол хүнстэй монголын хөдөө сайхаан

хүннү
хүннү
2023-02-26 15:57

Мундаг ухаантай з�##�уу юм. 2-3 хавтас өвөртөлчхөөд энэ з�##�уугийн дайтай сэтгэж чадахгүй з�##�уус их байна. Хөдөө л сайхан шүү дээ. Одоо бүх юм байна, утас, интенэт, зурагтын олон долгионы суваг гээд дутуу юм �##�га. Энэ бүгд бэлэн байдаг, м�##�аа өсгөлөө мөнгө бэлэн. Харин бэлэн байдаггүй зүйл нь архи, тамхи, �########�.

хүннү
хүннү
2023-02-26 16:10
Reply to  хүннү

Эгүүрийхэн минь бүтэн үгийг бүтнээр нь оруулж болохгүй юу? Жишээ нь: з�##�уу (zaluu), �##�га (alga), м�##�аа (m#laa) гэсэн үгүүдэд (…al…) гэсэн үеийг чагт�##�сан байх юм. Та нарын боддог шиг эмэгтэй хүний доодхыг хэлээгүй гэдгийг анхаарнуу. Криллээр бичхэд хориотой, англи г�##�иглаж бичхэд бүтэн ордог нь ямар учиртай юм? Барууны “өндөр боловсрол” уу?

Холбоотой мэдээ

Back to top button