Нийгмийн

Зулнаас гал алдаж дулааных нь шугам бууджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны хоёр дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны “7 дугаар давхарт газ дэлбэрч, гал гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотод асаалттай байсан зулнаас гал алдаж улмаар хэт халалтын улмаас өрөөний халаалтын шугам буудаж доод давхрын айлын өрөөний тааз хэсэг цөмөрчээ.

Мөн гадна зогсоолд байсан Тоёота маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээрээс хагарсан шил зэрэг эд зүйл унаж эвдрэл үүссэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ослын улмаас хүний биед гэмтэл, бэртэл учраагүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button