“Сугалаа” тренд: Өгч байгаа нэрээр авч, нийгмээ хоцрогдол руу чирэгчид

Олны танил хэмээн өөрийгөө нэрлэдэг, цахим орчинд олон дагагчтай гэж цоллуулдаг хүмүүс манайд олон. Дагагчдаа худал хуурмаг, өнгө үзэмжээр татаж, хэрэгтэй хэрэггүй есөн зүйлийн эд, бараа, барилга байшин, тогоо шанага сурталчилдаг байсан тэд сүүлдээ өөрсдөдөө байгаа машин тэргээ өндөр үнэд хүргэж зарах аргаа ч нэгэнт олжээ.
Энэ бол нэг төрлийн залилан. Хуулиараа тэд сугалаа, хонжвор явуулах тусгай зөвшөөрлийг сангийн сайдаас авсан байх учиртай. Ингэж байж албажих юм. Гэтэл манайд зөвшөөрөл авдаг, авсан эсэхийг нь шалгадаг тогтолцоо ч мөрдөгдөхгүй хэвээр байна. Иймд хуулийн цоорхойгоор гараа шургуулж бусдынхаа тархийг угаадаг инфлүүнсэр нэртэй шуналтнууд нийгмээ хоцрогдол руу чирсээр байна.
Товчоор, инфлүүнсэр гэдэг тухайн нийгэмдээ, салбартаа жинхэнэ манлайллыг үзүүлдэг дагагчид нь тэдний оюун санаанд итгэдэг ийм л агуулга. Гэтэл манай манлайлагчид дэндүү ахуйн шинжтэй, хувь амьдралаа бодсон, үнэндээ ашгийн наймаачид төдийхөн.
Сүүлийн жишээг дурдъя. Дуучин Заяа болон нэвтрүүлэгч Д.Одзаяа нар 50 мянган төгрөгөөр машинтай болох азын сугалаа зарлав. Тэд 3333 хүнийг 50 мянган төгрөгөөр сугалаандаа оролцуулахаар төлвөлөжээ. Ингээд бодвол тэдэнд очих нийт мөнгөн дүн 166,650,000 төгрөг болж байна. Харин тэдний машины зах зээлийн ханш Lexus Nx 2019/2023 онтой нь дунджаар 83 сая төгрөг. Харин Toyato Crown majesta 2016/2022 дунджаар 60 сая төгрөг гээд тооцвол нийт 143,000,000 төгрөг болж байна.
Ингээд бодохоор тэд 23 сая 650 мянган төгрөгийн ашигтай ажиллах нь. Өнгөн дээрээ өгч байгаа юм шиг харагдах тэд арав арван саяар нь халааслаж байдаг. Үнэндээ сайхан сэтгэлтэйдээ биш, ядуу ард түмэн дунд жаахан жаалсан нь тоглодог, хождог феодалын нийгэм шиг юм болсоор байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаар шун##тай 2 хүнэнцэр одоо болио бузар2
шун## нь цадахгүй зовоогоод байдаг, гэхдээ угийн сурсан луйвар занг нь хатгаас нэртэй шун##ууд боловсруулж хамтдаа "цаддаг"...
Муула## шүтээд байдаг буянгууд шүү нээрээ. Ичиж үхмэрүүд.
Хийж бүтээсэн юү ч гүй, луйварчид жа##даг үе ирж дээ....
АЯДУУГААР ХЭЛЭХЭД АСАР СЭТГЭХҮЙ НЬ ЛУЙВАР ТАЛДАА ХӨГЖСӨН ХҮМҮҮЖИЛ ӨВЛӨСӨН ЗАЛИЛАН ХИЙГСЭД ! ЭЦЭГ ЭХ НЬ БАС Л ТЭДЭН ШИГ ТЭДНЭЭСЭЭ ИЛҮҮ НОВШНУУД ! ӨНГӨН ДЭЭРЭЭ БУРХАНЫ БҮРЭЛВАА МЭТ ААШИЛЖ ЧАДДАГ !
Энэ суг##аа нэртэй ##бажуулсан з##илангийн гэмт хэргийг төр засгаас зогсоох цаг болсон юм биш үү. Телевизээр суг##аа сурт##чилж байгаа хөтлөгчид гэж ёстой захын луйварчингуудаас ч дор ичгүүртэй амьтад. Хэдэн х##тар төгрөгний төлөө олон түмнээ хуурч хөөргөдөгөө болимоор санагдана. Луйварт оролцож байна гэдгээ өөрсдөө мэдэж л байгаа шүү дээ.
Энэ амташжээ. Түрүүн жил шав шар өнгийн хэн ч худ##даж авахгүй өнгөтэй машин бас ингэж зарсан . Амташсан хэрээ 13 дахина гэж , ард иргэдийг шулж өөрсдийгөө ухаантан мэт аашлахаа больвол яасы . Ямар их шун## , тэнэг 2 вэ .
дээр нь машин авсан хүн 40%-ийн татвар улсад төлнө ха ха
Цэгцлэхгүй бол утгаа ##длаа суг##аачид бол бас нэг луйварчин шүү
Guilgachinguud haha
Shalgadag gazar ni shalgaj torgoh heregtei sh dee