СПОРТ
Мусли аль Муаммар: Роналду манайхаас жилд 200 сая еврогоор цалинжина гэдэг худлаа

Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду Саудын Арабын "Аль Наср" багтай долоон жилийн гэрээ байгуулсан билээ. Хэвлэлээр түүнийг багаасаа жилд 200 сая еврогийн цалин авах боломжтой гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл багийн ерөнхийлөгч Мусли аль Муаммар дээрх мэдээллийг үгүйсгэжээ.
Испанийн "Marca" сонинд өгсөн тодруулгадаа тэрбээр "Энэ бүхэн худлаа. Хэвлэлээр гарсан мэдээлэл бараг бүгд зохиомол" гэж тэрбээр хэлсэн байна. Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо 2030 оны ДАШТ-ий элч төлөөлөгчөө болгоно гэсэн мэдээлэл ч худлаа байж мэдэх аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.