ЭДИЙН ЗАСАГ

"Тавантолгой" ХК-иас ХЭНД, ХЭДЭН ТӨГРӨГИЙН ногдол ашиг очих вэ

"Тавантолгой" ХК хувьцаа өгөх сургаар иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авах нь хэмээгээд байв. Гэвч энэ нь эндүүрэл. Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувьд төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК, 4.1 хувьд "Энержи Ресурс" ХХК, 0.4 хувьд орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК үйл ажиллагаа явуулдаг юм.

Тэгвэл ногдол ашиг тараана хэмээж буй нь орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК буюу Тавантолгойн бүлэг ордын хамгийн бага хэсэгт үйл ажиллагаа явуулдаг компани билээ.

-Хувьцаа эзэмшигчид нь хэн бэ-

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийн хувьцааг орон нутгийн иргэд болон 23 орны 1900 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Тэгэхээр эл компанийн ногдол ашгийг зөвхөн эдгээр хувьцаа эзэмшигчид авна гэсэн үг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системд "Тавантолгой" ХК-ийн хувь эзэмшигч дараах найман гишүүний мэдээлэл байв. Үүнд,

  • Б.Энхтүшигт
  • Р.Зоригтбаатар
  • Д.Оюун
  • С.Тархалт
  • Б.Цэрэнпагма
  • М.Азархад
  • О.Романовский
  • Ж.Мөнхбаяр юм.

Харин Өмнөговь аймаг хамгийн их хувийг эзэмшдэг. Жижиг "Тавантолгой"-н Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашиг хэлбэрээр ихээхэн хэмжээний мөнгийг төвлөрүүлдэг. Дунджаар тус аймгийн төсвийн 60-70 хувийг дээрх компанийн ногдол ашгаар бүрдүүлдэг юм. Харин Цогтцэций сумын төсвийн орлогын 90 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг хэмээн тус аймгийн Засаг арга Р.Сэддорж хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

-Хувьцаа эзэмшигчдэд хэр хэмжээний мөнгийг ногдол ашиг болгон өгөх вэ-

Компанийн тухай хуулийн 46.1-д заасны дагуу ТУЗ ногдол ашиг тараах эсэх тухай шийдвэрийг гаргадаг билээ. Уг шийдвэртээ хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг зааж өгдөг байна.

Тэгвэл "Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, 2022 оны төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг энэ жилл ногдол ашиг болгон тараана хэмээж байв.

Урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан үзэж нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ. Энэ нь тэдний анх тооцоолсноос 2.4 дахин их мөнгөн дүн юм.

-Компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хэн бэ-

Орон нутаг нь "Тавантолгой" компанийн 51 хувийг эзэмшдэгийг дээр дурдсан. Тэгвэл хоёр дахь том хувь эзэмшигчээр нь "Ажнай корпораци" ХХК бүртгэлтэй байдаг юм. Харин гурав дахь нь "Шандас Импекс" ХХК билээ.

"Ажнай корпораци" ХХК нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан компани билээ. "Тавантолгой" ХК-ийн 2012 оны судалгаанд Д.Бат-Эрдэнийг компанийн ТУЗ-ийн даргаар гурван жил ажиллаж байгаа, "Тавантолгой транс" болон "Говь барилга" ХХК-ийг үүсгэн байгуулсан хэмээн тэмдэглэжээ. Нүүрсний гэх хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг шалгаж байсан билээ.

"Тавантолгой транс" ХХК нь "Ажнай корпораци" ХХК-ийн охин компани бөгөөд 2006 оноос хойш "Тавантолгой" ХК-ийн нүүрсийг тээвэрлэхэд хамтарч ажиллаж буй. Тус тээврийн компани нь Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуунсухайт-Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг билээ.

Харин "Шандас Импекс" ХХК-ийн захирлаар Б.Сэмбээжав ажилладаг байна. Тус компанийн хувь эзэмшигчээр Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын "Word Resources" компани бүртгэлтэй байгаа юм. Харин толгой компани нь "Ариггал" ХХК ажээ. Толгой компанийх нь эцсийн өмчлөгч нь С.Дэнсмаа гэх хүн бүртгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-27 08:35

Хөх уруулт Мөнхжарг## хувьцаагаа зарчихсан уу

Зочин
Зочин
2023-02-27 09:22

Ард түмэнд хувьцаа өгөхгүй гэсэн үг үү

Дарханыхан азтай юмаа
Дарханыхан азтай юмаа
2023-02-27 12:29

Газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч байт## яахаараа хэсэг хэсгээр нь хуваагаад өмчилчихсөн , хэдүүлээ хувьцаагаа хувааж авах гээд сууж байгаан. Үнэт цаасны мэдлэгийг ард түмэндээ сайн таниулж, сурт##чилэж өгдгүй , ганц нэг мэдээлэл хийсэн болоод нам дардаг . Энэ шударга байж чадахгүй бна

Зочин
Зочин
2023-02-27 15:15

1072 хувьцаа эзэшигч ард түмэн энд бүртгэл нь дурдагдсангүй. Худлаа бүртгэл хийж байсан хэрэг үү. Бүхл бутэн улс түүний ард түмэн нөгөө т##аас шууд бүртгэлгүй юм уу ард түмний хувь хаана байгаа юм бэ? Сэтгүүлч сайн тодруулж бичмээр юмаа. Ардын хув эзэмшллийн хувь энд ##га байхад бид яахаараа 1072 эзэмшигч гэж худлаа ч юм шиг.

Зочин
Зочин
2023-02-28 12:34
Reply to  Зочин

1072 чинь Эрдэнэс таван толгойн хувьцаа шүү дээ!!!!

Зочин
Зочин
2023-02-27 16:56

Энэ сэтгүүлч сайн тайлбарлаж бичсэн байна. Манай хэдэн орк ойлгож уншиж чаддаг болуу?

Зочин
Зочин
2023-02-28 09:07
Reply to  Зочин

Чадахгүй т##даа л байхаадаа.

Зочин
Зочин
2023-02-27 19:08

Ард түмэнд ээ тэгээд өгөх юм бол иргэн бүрт 2сая 900 мянга өгнө гэж ойлгох уу эсвэл тэр дурдсан 8 хүн хувааж авна гэсэн үг үү

Зочин
Зочин
2023-02-27 22:01

Umnugowid turuugvich mongol ulsiin irgen alag vzhee boli

Иргэн
Иргэн
2023-02-28 16:34

Хэзээнээс орох вэ?

зочин
зочин
2023-02-28 20:55

иргэдийг баярлуулан гомдооно гэдэг болох нь дээ.....

Холбоотой мэдээ

Back to top button