Нийгмийн

"Бага, дунд орлоготой иргэдийн хувьд байр авна гэдэг мөрөөдөл болсон"

Төрийн албан хаагчдын цалин хөлсний хэмжээ ялгавартай байгаа талаар Монголын үйлдвэрчний эвлэл байр сууриа илэрхийлж, хэд хэдэн шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүллээ.

Тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Манай улсын хувьд хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийг маш багаар үнэлж байна. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэхдээ хүртэл ялгавартай байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Өндөр албан тушаалтнуудын цалин хөлсний хэмжээ 200-300 мянган төгрөгөөр нэмэгддэг бол төрийн алба хаагчдын цалин хөлс 40 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ийм шударга бус тогтолцоог халах цаг нь болсон. Энэ асуудалд төр засгаас анхаарч ажиллахгүй бол төрийн албанаас эхлүүлээд бусад бүх салбарт хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй. Манай улсын тухайд дундаж цалингийн хэмжээ 1,190,000 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа. Дийлэнх иргэдийн хувьд ийм хэмжээний цалингаар хөдөлмөрөө үнэлүүлж байгаа гэсэн үг. Бага, дунд орлоготой иргэдийн хувьд байр авна гэдэг мөрөөдөл болсон.

Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгад оролцсон иргэдийн 80 орчим хувь цалингийн хэмжээ амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар санал хэлсэн. Тийм ч учраас цалингийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа нь харагдаж байна. Мөн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлагийн байгууллагын цалин хөлсийг нэмэх асуудлыг дандаа орхигдуулдаг" гэлээ.

Мөн тэрбээр цалин хөлсийг нэмэгдүүлэх зохицуулалт хийх боломж бий талаар онцоллоо. Тодруулбал “Иргэд олон нийтийн цалин хөлсний хэмжээг тэгш, хүртээмжтэй байдлаар нэмэгдүүлэхийн тулд Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан этгээдүүдэд хариуцлага тооцож, тэндээс татан төвлөрүүлсэн мөнгөөр Монгол улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх боломжтой” гэв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button