Нийгэм мэдээ

Гэрээсээ зурагт, хөргөгч, мөнгөн аяганууд алдсан иргэнийг хайж байна

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах иргэн “М”-ийн өвлийн сууцанд нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт сэжигтэй этгээдийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар Sony Bravia загварын 43 инч, MI загварын 55 инч, Samsumg загварын 43 инчийн нийт гурван ширхэг телевизор, Hitachi брэндийн нэг ширхэг хөргөгч, Мedia брэндийн богино долгионы зуух нэг ширхэг, LG брэндийн тоос сорогч нэг ширхэг, долоон ширхэг мөнгөн аяга /дунд гарын-4, бага гарын 3/ эд зүйлсийг хураан авсан.

Одоогоор эдгээр эд зүйлсийн хохирогч тогтоогдоогүй байгаа бөгөөд дээрх эд зүйлсийг хулгайд алдсан иргэд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 88103211 дугаарын утсаар холбогдоно уу хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button