Израильчууд шинэ Засгийн газраа эсэргүүцэж жагслаа

Израилийн Тель Авив хотод өчигдөр иргэд Бениамин Неьаньяхугийн бүрдүүлсэн Засгийн газрыг эсэргүүцэж жагсжээ. Гол нь шинэ танхимын ЛГБТ+ иргэдийн талаар баримталж буй бодлоготой нь санал нийлэхгүй байгаа гэж энэ талаар мэдээлсэн хэвлэлүүдэд бичсэн байна.
“Иудаизм, манай шашинд аливаа зүйлийг үзэн ядах, үгүйсгэх ойлголти байхгүй” гэж нутгийн ЛГБТ+ шашны байгууллагын тэргүүн Шей Брэмсон мэдэгджээ.
Нийслэл Йерусалимд мөн Парламентын танхимын урд жагсаал болсон байна. Иргэд “Болгоомжтой байгаарай, авлига халдвартай шүү” гэх мэт бичигтэй пайз барьсан байсан гэнэ. Засгийн газарт багтаж чадаагүй сөрөг хүчнээрээ үлдсэн “Авода” намын тэргүүн Мерав Михаэли нэгдэж, Израиль нь хүн бүр тэгш эрх, боломжтой Европын нэг хэсэг байх ёстой шүү” гэдэг агуулгатай үг хэлжээ.

Израилийн улс төрийн хямрал эцэслэж, Парламентын сонгуулиар хамгийн олон санал авсан “Ликуд” нам Засгийн газар байгуулдах эрх авсан. Намын дарга Бениамин Нетаньяху танхимаа бүрдүүлж, зургаа дахь удаагаа Ерөнхий сайдын алба хаших нь тодорхой болоод байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.