СПОРТ

Ханжоу 2023: Хог хаягдалгүй наадам болно

Ковидын цар тахлын улмаас нэг жил хойшилсон Азийн наадам 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа.

Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ.

Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Наадмын зохион байгуулагчид энэ үеэр хог хаягдлыг ангилан ялгах системийг бий болгож, хаягдалгүй амьдрах зан үйлийг сурталчлах аян өрнүүлэхээр болжээ.

Тус улсын эрх баригчид Азийн наадмын үеэр хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн ирээдүйд бусад хотоо ч хог хаягдалгүй болгохоор зорьж байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button