Нийгэм мэдээ

Зориулалтын бус замаар зорчиж, хүний амь эрсэдлээ

Энэ сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дөхөм гэх газар хоёр автомашин мөргөлдөж, ослын улмаас хүний амь нас хохирсон талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Дорнод аймгийн Матад сумаас Дорноговь аймгийн нутаг хүртэл газрын тос дамжуулах шугам байрлуулах зориулалтаар зассан шороон зам дээр Халзан сумын харьяат Д, Баяндэлгэр сумын харьяат Ц нарын жолоодож явсан суудлын хоёр автомашин мөргөлдөж, ослын улмаас 32 настай эмэгтэй Г гэгч нас барж, 2-13 насны 5 хүүхэд, 4 том хүн хөнгөн, хүнд хэлбэрээр бэртсэн ноцтой зам тээврийн осол гарлаа.

Уг осол болсон зам нь тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй бөгөөд газрын хөрсийг тэгшлэн зассан, сул шороотой, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх осол гарсан замаар зорчихгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо орон нутгийн баталгаат замаар зорчих, тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй замаар зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-01 09:31

20-р зууны зам дээр 21-р зууны машинтай 17-р зууны жолооч нар байгаа шүү дээ

Зочин
Зочин
2023-03-01 10:43

Суудлын машин явахыг хориглосон тэмдэг зун л лав байхгүй байсан даа

Зочин
Зочин
2023-03-01 11:09
Reply to  Зочин

Бас нэг мэдрэл муут минь чи явсан байж таарах нь машин явах зориул##ттай гэж хэлээд байгаа юм бишүү.

Холбоотой мэдээ

Back to top button