ДЭЛХИЙСонин хачин

Селена Гомез 390 сая дагагчтай болж, Гиннесийн номонд бичигдлээ

Селена Гомез инстаграм орчинд хамгийн олон дагагчтай эмэгтэй болсноор Гиннесийн номонд бичигдсэн байна. Тэрбээр цахим орчиндоо 388 сая дагагчтай байх үедээ уг амжилтыг эвджээ.

Одоогоор түүний дагагчдын тоо 390 сая байгаа юм.

Гомезын өмнө энэхүү амжилтыг Кайли Женнер 380 сая дагагчтайгаар эзэмшдэг байв. Гэвч Селена Гомез, Кайли Женнер, Хэйли Бибер нарын цахим орчинд үүссэн үл ойлголцлоос шалтгаалж, уг амжилт Женнерээс Гомезийнх болсон.

Үл ойлголцлын улмаас Селена Гомезын дагагчид 10 гаруй саяар өссөн байна. Харин Женнер нэг сая дагагчаа алдаж, 379 сая болжээ. Харин Хэйли Бибер 500 мянгаас нэг сая дагагчаа алджээ.

Үл ойлголцлын гол шалтгаан нь цахим орчинд Женнер болон Хэйли нар Селенад хүндэтгэлгүй хандсан хэмээн фенүүдийн зүгээс үзэж байгаа билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button