Нийгмийн
Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд зоос залгижээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт гадны биет залгисан бага насны хүүхэд иржээ.
Рентген зураг авахуулахад хүүхэд зоос залгисан байсан бөгөөд улаан хоолойн нэгдүгээр нарийсалд буюу хамгийн дээрээ байсан учир шингэн шахаж зориулалтын гуурсаар татаж гаргасан байна.
ЭХЭМҮТ-д зоос, батерей гэх мэт гадны биет залгисан 0-16 насны хүүхэд өдөр бүр ирдэг байна. Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулья.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.