НИЙГЭМНийгэм мэдээ

Хуулийн тайлбар: Ломбардууд жилд хоёр удаа санхүүгийн тайлан өгч эхэлнэ

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, дагаж мөрдөхөөр хуульчилсан. Товчхондоо ломбардны үйл ажиллагааг зохицуулах хууль хэрэгжиж эхэлсэн гэсэн үг юм.

Хуульд ломбардын үйл ажиллагаа эрхлэгчийг барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга ашиг олох зорилготой мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч хэмээн тодорхойлжээ.

Уг хууль нь далд эдийн засгийг ил болгох, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой ажээ. Эл хуулийн төсөл долоон бүлэг, 30 зүйлтэй юм. Хуулийн зүйл заалтаас онцлох хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэе.

3.2 Энэхүү хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд ҮЙЛЧЛЭХГҮЙ

5.1.5 Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд татварын нэгдсэн системд холбогдсон КАССЫН МАШИН, ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ байх

13.4 Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрээ зээлийн гэрээ байгуулсан үйлчлүүлэгч бүрд мэдэгдэж, төлбөр тооцоог дуусгах үүрэгтэтй

15.2 Зээлийн гэрээг бичгээр байгуулах

15.3 Зээлийн гэрээ байгуулахдаа 15.2-д заасан нөхцөл бүрийг зээлдэгчдээ тайлбарлаж өгнө

15.4 Барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулах тохиолдолд талууд бичгээр гэрээ байгуулж, зээлийн гэрээнд хавсаргана

15.5 Барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахдаа 15.4-т заасан нөхцөл бүрийг үйлчлүүлэгчдээ тайлбарлаж өгөх

15.6 Зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсанаас хойш гурван жилийн хугацаанд хадгална

15.7 Бүртгэлийн дэвтэр болон цахим бүртгэлд зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээг барьцаа хөрөнгийн гэрэл зургийн хамт бүртгэнэ

15.10 Дээрх гэрээнүүдийг байгуулахад шимтгэл, хураамж, эсвэл нэмэлт төлбөр авахыг хориглоно

16.2 Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн санг ажилуулахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална

16.5 Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа 14 хоног байна

16.7 Зээлдэгч дээрх заалтад заасан хугацаанд барьцааны шаардлага хангаагүй бол зээл олгосон этгээд нь барьцааны зүйлийг худалдан борлуулж, орлогоос нь барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг зээлдэгчид олгоно

16.6 Зээлдэгч барьцаа хөрөнгийг нь худалдахын өмнө үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд зардлыг нь өөрөө хариуцна

17 Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулах бөгөөд зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтооно

18.4 Зээлдэгч зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн төлсөн бол зөрүүг нь эргүүлж олгоно

18.5 Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх

18.7 Зээл олгогч этгээд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно

19.1.3 Зээл олгогч этгээд шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно

19.1.12.18 Насанд хүрээгүй болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхийг хориглоно

22.2 Зээлдэгч болон зээлдүүлэгч тал харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн даатгалд даатгуулж болно

23.7 болон 23.8 Зээлдүүлэгч этгээд нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг жилд хоёр удаа гаргана

26.1 Зээлдэгч болон зээлдүүлэгч талууд маргаан гарсан тохиолдолд шүүхэд хандаж болно

28 Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэн

29.1 Талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан гэрээнд эл хууль хамаарахгүй

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button