УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Энхбилэг: Сүүний илүүдэл, хомсдолыг тэнцвэржүүлье гэвэл эрчимжсэн МАА хөгжүүлэх шаардлагатай

Өнөөдөр /2023.03.03/ Төрийн ордонд Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн болж байна.

АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг дараах илтгэл тавилаа.  

Тэрбээр илтгэлдээ "Нийт сүү сүүн бүтээгдэхүүний 70 хувь нь зун, 30 хувь нь өвөл бэлтгэгддэг. Энэ нь илүүдэл хомсдол гэдэг асуудлыг бий болгоод байна. Монгол Улсад сүүний нөөц дутмаг байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг тэнцвэржүүлэх олон улсын жишиг бол эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх юм.

Монголын үйлдвэрүүд зүгээр суухгүй байгаа. Тухайлбал, АПУ ХК 2018 онд Кластер ферм төслийг эхлүүлсэн. Арваас зургаадугаар сар хүртэл шингэн сүү бэлтгэх зорилготойгоор эхлүүлсэн. Ойрын хугацаанд Улаанбаатар хот орчим арван ийм ферм үүсгэчихвэл өвлийн улиралд 10 сая литр сүү тушаах боломж бүрдэнэ. Монгол Улсад ферм хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь үнээ. Өндөр ашигтай, сүүтэй үнээг оруулж ирэх хэрэгтэй байна.

Дараагийнх нь сум орон нутаг дахь лаборатори. Сум орон нутагт түүхий эдийн чанарыг гаргаж ирдэг лаборатори нэн шаардлагатай.

Зуны хугацаанд уламжлалт маягаар сүү сүүн бүтээгдэхүүн гаргаж авч байна. Улирлын илүүдэл сүүг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Хатаамал сүүний үйлдвэрүүд монголд бий. Гэхдээ зөвхөн өөрсдийн хэрэгцээний хүрээнд л ашиглагдаж байна. Хуурай, хатаамал сүүний экспорт хийе гэдэг зорилтууд бий. Ингэхийн тулд хатаамал сүүний үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээтэй.

АПУ компани нийгмийн хариуцлагын хүрээнд ирэх дөрөвдүгээр сард бяслагны үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байна.

Хэрэглээг бий болгож байж салбар хөгждөг. Импортын чихэр жимсний оронд ааруул, аарц байж байх шаардлага бий. Хүүхдүүдэд өдөрт нэг аяга сүү өгдөг жишиг Солонгос улсад байдаг. Маш олон үр дагавар гарсан. Тиймээс ийм томоохон хөтөлбөр явуулж байж энэ салбарт өөрчлөлт, дэвшил гарна.

Хүнсний хувьсгал гэх том хөдөлгөөнд сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч оролцож, цагаан хувьсгал хийх хэрэгтэй байна. Манай компани дэмжиж оролцох итгэл үнэмшил өндөртэй.

Цагаан хувьсгалыг хэрэгжүүлэх арга замд дараах чухал найман уриалга гаргаж байгаагаа дурдлаа.

  • Сүүний бодлогын зөвлөл бий болгоё
  • Нэмүү өртгийн сүлжээний стратеги шинэчлэн тогтооё
  • Эрчимжсэн Кластер ферм хөгжүүлье
  • Анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт
  • Сүүний татаасын хугацааг нэмэгдүүлье
  • Сүүний үнээний импортыг нэмэгдүүлье
  • Хүүхдийн сүү хөтөлбөр хэрэгжүүлье
  • Орон нутаг дахь чанарын лабораторийг чадавхжуулъя".
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 3, 2023 19:00

Маш чух�##� санаачилга байна. Баяр хүргэе. МАА эрчимжүүлэхгүй бол Монгол улс хөгжихгүй

Малчин
Малчин
3 сар 3, 2023 20:10

М�##�ынх нь дэлэнд 800 сая литр сүү явж байна, Монголчуудын жилийн хэрэглээ 200 сая литр гэж байгаа. Жилийн турш гардаг сүү бол эрүүл сүү огт биш, нөгөө тарим�##� тэжээл, түүндээ гормон, антибиотик хольж өгч байж л нэг үнээнээс 30 л саана

Оргил
Оргил
3 сар 5, 2023 01:49

фермийн сүү онцгүй байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button