Нийгмийн

Нийслэлээс 16 мянган толгой мал гаргажээ

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажлуудын тухай мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 29 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсүүдээс 16243 толгой мал гаргажээ. Уг ажилд 10 байгууллагын 1431 ажилтан, албан хаагч, 52 морьт эргүүл, 242 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцсон байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа: “Хориглосон бүсээс мал гаргах ажлыг богино хугацаанд зохион байгуулж, албан хаагчид, иргэд олон нийтийг дайчлан оролцуулсан дүүргийн удирдлага, холбогдох байгууллагуудад талархъя” гэлээ.

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button