НИЙГЭМНийгэм мэдээ

Дөрвөн удаа ял эдэлж байсан этгээд хүний амь хөнөөж 14 жилийн хорих ял авчээ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бусдын амь насыг хөнөөсөн Б.Г-д 14 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар эл ялыг оноосон бөгөөд хаалттай хорих ангид ялыг эдлүүлэхээр болсон.

Хэрэгтэн Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч, хянан хэлэлцсэн байна. Тухайн иргэн 1985 оны гуравдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төржээ.

-Гэрчүүдийн баримтаас хэргийн үйл явцыг тодорхойлох нь-

Эл хэрэг 2022 оны аравдугаар сарын 29-ний өдөр гарсан байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар хэрэг гарах явцад тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Гэрчүүдийн зарим нь хохирогчийг танихгүй бөгөөд хэрэгтэнтэй хамт байх үедээ танилцсанаа мэдүүлэгтээ хэлсэн байна. Хэрэг гарахаас өмнө Д, Т, Г, Ц нар хамт согтууруулах ундаа хэрэглэж байжээ. Удалгүй хохирогч, нэг эмэгтэй хүмүүс тэдэнтэй нэгджээ. Энэ үеэр хэрэгтэн Г болон Т нар хоорондоо маргалдсан байна.

Хохирогч тэдний маргааныг таслахаар оролдох үед хэрэгтэн хутга барьж хохирогчийг багахан сүрдүүлжээ. Гэрч Д нар хутгыг нь авч, унтахаар хэвтсэн байна. Т болон Г нар хохирогчтой хамт байх явцад Г хутга авч хохирогчийн нуруунд хоёр удаа хутгалсныг гэрч Ц харжээ.

Өглөөний 07.30 цагт тэдний архидан согтуурсан хашааны банзанд хохирогч гараараа өлгөгдөж, нас барсан байдалтайгаар олджээ. Гэрч Ц-гийн мэдээлснээр өглөө 07.30 цагийн үед Г-тэй ярилцах үеэр хохирогчийг гадаа гаргасан гэж хэлсэн байна. Гэрч Т тухайн үеийн үйл явдлыг төдийлөн сайн санахгүй байна гэж мэдүүлжээ.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн цогцосны баруун бугалганы урд дээд хэсгийн цээжний баруун хөндий рүү нэвтэрч гуравдугаар хавирга, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа сул шингэн цус, баруун уушгины авчилт, уруул, баруун бугалганд цус хуралт, шанаа, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун сарвууны дөрөв болон тавдугаар хуруу, баруун тохой, баруун сарвууны нэгдүгээр хуруунд шарх гэмтэлтэй байсан аж.

Улмаар шүүхээс хэрэгтэн Б.Г-г "Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 14 жилийн хорих ял оноосон байдаг.

Хэрэгтэн Б.Г нь өмнө нь дөрвөн удаа ял эдэлж байжээ. Тодруулбал,

  • Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны тавдугаар сарын 24-ний өдөр 10 жил, зургаан сар
  • Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр таван жил
  • Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны дөрөвдүгээр шүүхийн 2014 оны аравдугаар сарын 27-ны өдөр зургаан сарын хугацаагаар
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр гурван жил зургаан сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байжээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын тэнэг хууль. Хүний амь хөнөөчвөл 14хөн жил

Зочин
Зочин

Цаазын ялыг сэргээмээр байна!!! Ийм новшнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр шоронд тэжээмээргүй байна!!!

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

ийм новшийн хулгайч нарыг шууд цаазаар аваачих хэрэгтэй 14 жил гэдэг чинь арай юу. үйлдэл архиадан согтуурч нийгмйин хэв журам зөрчсөн дээр нь санаатай хүний амь бүрлэгсэн байна ш дээ энэ ял шийтгэл нь арай бага байна шдээ бүх насаар ба цаазлах ялтай байгаа юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button