Нийгмийн
Үс засуулбал жаргал ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2023.03.05 / НЯМ ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР
Үс засуулвал: Жаргал ирнэ.
Наран ургах, 07.26-18.41
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.