Нийгэм мэдээ

50 хүний фэйсбүүкээр нэвтэрч, 25 саяыг залилсан С-ийг хорилоо

50 гаруй иргэний фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 25 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьжээ.

Г иргэд рүү "Ямар утасны дугаартай вэ?", "Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана", "Орой болтол мөнгө зээлэх үү?", "72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой" гэх утгатай зурвасуудыг илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон байна. Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү "Мөнгө байвал түр зээлээч" гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1,000,000 төгрөгийг залилжээ.

Иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, зарын цахим сайтуудад тавигдсан мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button