Нийгмийн

АНУ-ын хатан зоригтон эмэгтэйн шагналыг генерал Г.Болор хүртэнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог 17 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн (IWOC-International Women of Courage Award) шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 8-ны Лхагва гарагт 14:00 цагаас зохион байгуулна.

2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлог эмэгтэйд олгох бөгөөд манай улсаас Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын cургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор шалгарчээ.

Энэхүү шагналыг 2007 онд гардуулж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй хүртжээ.

Тус шагналд АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн суугаа орноос нэг “хатан зориг”-т эмэгтэйг нэр дэвшүүлэн, тодорхойлж Төрийн Департамент шалгаруулж, баталдаг байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button