НийгмийнНийгэм мэдээ

Тодруулга: П.Одзаяагийн явуулсан сугалаанд гомдол ирээгүй учир шалгах боломжгүй

Монголын эдийн засгийн байдал хүндэрсэн энэ цаг үед иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээнд үндэслэж сугалаа явуулах байгууллага, хувь хүмүүсийн тоо ихэссэн.

Зарим хүмүүс сугалааг залилан гэж үзэж Цагдаагийн байгууллагаас шалгахыг шаардаж байгаа. Гэвч сугалаанд оролцсон иргэдээс гомдол мэдээлэл ирдэггүй учир шалгах боломж бүрддэггүй байна. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Сугалаа болгоныг шууд гэмт хэргийн шинжтэй гэж үзэхэд хэцүү. Хэрэв сугалаанд оролцсон аль нэг иргэнээс гомдол ирвэл бид шалгах боломжтой. Монголд сугалаа явуулах зөвшөөрлийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо өгч, шалгалт үйл ажиллагаагаа явуулдаг. 

Сугалаанд Эрүүгийн хуульд заагдсан залилах гэмт хэргийн шинж байдаггүй учир цагдаагийн байгууллага шууд шалгаж, яллах ямар ч боломжгүй. Жишээ нь, сэтгүүлч П.Одзаяагийн явуулсан сугалааг цахим орчинд л залилан гэж ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл гомдол мэдүүлсэн нэг ч хүн байхгүй. Иймд хуулийн хүрээнд бид шууд хэрэг нээж шалгах ямар нэгэн үндэслэл байхгүй юм. Мөн П.Одзаяа өөрийн нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэх гомдлыг өгөх бүрэн боломжтой. Одоогоор энэ талаар мэдээлэл ирээгүй байна” гэлээ. 

Зөвшөөрлийн тухай хуульд Хандивын шинж агуулсан, нэг удаагийн сугалааг тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулах боломжтой гэсэн утга бүхий зүйл заалт байдаг. Энэхүү хуулийн заалт нь өөрөө сугалааг зохион байгуулагч хүмүүс маш том боломжийг олгож байна. 

Иймд сугалаа явуулж буй байгууллага хувь хүн их хэмжээний ашгийг сугалаанаас олж бага хэмжээний татвар төлдөг байна. 

  • Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1: 1.Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан доор дурдсанаар ангилна:
  • 1.1.тусгай зөвшөөрөл;
  • 1.2.энгийн зөвшөөрөл.
  • 2.Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно.
  • 3.Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгоно.
  • 4.Тусгай зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангуулах үүднээс урьдчилсан байдлаар олгож болно.

А.СОРА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
2023-03-09 15:46

Луйварчдаа хамга�##�даг төртэй блхр иргэд хохироод үлдэнэ

IrgenИ
IrgenИ
2023-03-09 16:49

Суг�##�аа явуулсан орлогын татвараа төлсөн юмуу. Татвараа төлөөгүй хүнд хэрэг үүсгэдэггүй юмуу

Bujin
Bujin
2023-03-10 03:43

Toglohgyu l bh heregtei sh dee

Алтай
Алтай
2023-03-10 19:25

Зөв шүү зарим хүмүүс хэтэрхий их сэтгэл хөдөлсөн байдлаар юманд хандах юм да.

Холбоотой мэдээ

Back to top button