Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: 14 настай хүү цэнэглэж байгаа утсаар тоглоод амиа алджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамс�##�тай зүйл болжээ. Төмөр ор, газардуулга, автомат с�##�гуур, гүйдлийн тооцоог ш�##�гахгүй бол дахин аюул тарина.