Нийгмийн

Хэнтий аймагт шилжин суурьшвал 50-100 саяын зээл олгож, малжуулж, газар өгнө

Хэнтий аймаг Улаанбаатараас шилжин ирж суурьших иргэдэд олгох боломжтой танилцана уу.

Улаанбаатар хотоос шилжин ирсэн иргэд, ААН-ийн бизнесийг өргөжүүлэх дэмжих зорилгоор иргэдэд 50 сая хүртэлх, аж ахуйн нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тус тус олгоно.

2023 онд төв суурин газарт 460 айлын газар олгоно.
Орон сууцанд орох иргэдийг 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулна.

Орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа 3,4 курсын оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Эмч, сувилагч, багш нарын нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 200 хүртлэх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

Төр, хувийн хэвшлийн 240 сул ажлын байранд зуучилна.

Улаанбаатар хотоос шилжин ирсэн иргэд, ААН-ийн бизнесийг өргөжүүлэх дэмжих зорилгоор иргэдэд 50 сая хүртэлх, аж ахуйн нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тус тус олгоно.

Жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, ААН-д 1.5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ХХҮГ-аар дамжуулан олгоно.

Хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй өрхийг гэрээт малчнаар цалин хөлстэй ажилд зуучилж, 5 сая хүртлэх төгрөгийн малаар малжуулж, нүүдэл хийх замын зардлыг олгохоос гадна нийгмийн даатгалыг нь бүрэн хариуцна.

Шилжин ирэгсдийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулна.

Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20+20 хувиар олгоно.
Сонирхогч иргэн, ААН-д аялал жуулчлалын цогцолборуудыг түшиглэн бизнес эрхлэх чиглэлээр газар олгоно.

Орон нутагт шинээр салбараа нээж ажлын байр нэмэгдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд, орон нутагт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю

Улс орныг цахилгаанжуулах ажлаас тухайн орны хөгжил дэвшил эхэлдэг юм. В.И.ЛЕНИН гэдэг хүн 100 жилийн өмнө Орос орныг цахилгаанжуулах ГОЭЛРЭ гэдэг төлөвлөгөөг хэрэгжүүлж Орос орны үйлдвэржүүлэх ажлыг хөгжүүлж байлаа. Данхар минь дэд бүтэц, жорлон халуун хүйтэн усыг газар руу иргэдийг 1000 худлаа юм ярьж хошгируулаад яах вэ. Баахан мөнгө үрсэн юм болоод л дуусна. Төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Чи бол зүгээр л зайлаарай

ард түмэн
ард түмэн

хэрэгжиж ард түмний минь амьдрал сайхан болбол гоё л юм даанч бодит байдалд дээр хэрэгжихээсээ илүүтэй хэрэгжихгүй нь олонтой

Зочин
Зочин

ulsiin tosviig aimag , huviin tosov bolgoson zasgiin gazar bna daa, zailuulah heregtei heregtei iim jalga dovnii gazriig

Hunshagai
Hunshagai

Vnheer demjdeg bol bollgvi yaahwee

Зочин
Зочин

Оюунэрдэнэ татварын мөнгөөр 2024 оны улс төрийн сонгуулиа эхлүүлэх нь дээ. Монголын банкууд ийм зээл гаргахгүй. Эд сонгуульдаа зориулж мөнгө хэвлэх нь дээ

Цээл
Цээл

Бүх аймгууд яаж хүлээж авах нь тодорхой бус бна, мэдээлэл хэрэгтэй бна

иргэн
иргэн

Хэнтий аймаг "МӨНГӨ" тарьдаг газар юм уу? Энэ их мөнгийг хэн, хаанаас гаргах юм бол? Шударга л байцгаая л даа.

Бадамсэд
Бадамсэд

1.5 тэрбумаа өгчихвөл очлоо. Үйлдвэр барихаар

Засгийн газартаа талархлаа
Засгийн газартаа талархлаа

Ингээд аймгуудад Хэнтийд өгч байгаа шигээ өгчих, тэгээд сумдаа хучимал замаар холбочих. Тэгээд шилжиж буй иргэдийг малжуулаад, газраар хангаж, татварын хөнгөлөлт үзүүлчихвэл хүмүүс өөрсдөө л хөдөөг зоринодоо

Зочин
Зочин

Hudlaadoo

Гончиг
Гончиг

Худлаа шүү дээ Хэнтий мөнгө босгодог аймаг юмуу ингэж ард иргэддээ худлаа шаагаад хэрэггүй ээ Оюунэрдэнэд итгэх итгэл огт байхгүй болсон шүү манай Хэнтийд ийм боломж байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button