НИЙГЭМУлс төрийн мэдээ

Ганц удаа хог цэвэрлээд яахав дээ, сайд аа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх" арга хэмжээний хүрээнд сайд Б.Бат-Эрдэнэ дөрвөн албан даалгаврын нэг болох их цэвэрлэгээний асуудлаар хийж буй ажлуудаа танилцуулсан билээ.

Албан даалгаврын хүрээнд сар тутам нэг удаагийн их цэвэрлэгээний ажлыг хийж, ажиллахаар болсон юм. Тэгвэл Монголыг зорьж ирсэн жуулчид Гандангаар зочилдог тул Гандантэгчилэн хийдийн захиргаанд болон Соёлын яаманд БОАЖЯ-наас соёлын өвүүдийг угааж цэвэрлэж, өнгө үзэмжийг нь сайжруулах их цэвэрлэгээ хийх албан бичиг хүргүүлжээ.

Мөн Даян дээрхийн агуй, Хүслийн хад, Эмээлтийн хог хаягдлын цэг, Онон голын эрэг орчмыг гэх мэтээр хаа сайгүй л хог хаягдлаасаа салах ажлуудыг хийсээр. Тэдгээрийг цэвэрлэх байгууллагууд хийгээд бусад аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хүргүүлж буй.

Товчхондоо албан бичиг авч цэвэрлэгээ хийнэ гэдэг нэг талаасаа утгагүй хэрэг. Зөвхөн Гандан гэлтгүй улс даяараа хоггүй орчинг бүрдүүлэхээр дээр дооргүй, шат шатны байгууллагууд ажиллаж байна.

Хогноосоо сална гэдэг сайн хэрэг. Хад, агуй, хөшөө дурсгалыг тоос тортгоос нь салгаж буй нь ч авууштай. Гэвч аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэх нэрийдлээр хогийг хэдэн ч жил түүх боломжтой. Харин дээрх үйл ажиллагуудын эцэст хоёр зүйлийг зайлшгүй бодолцох хэрэгтэй болно.

Нэгдүгээрт, энэ их хогийг түүсэн ч ангилахгүйгээс гадна, дахин боловсруулах үйлдвэрт өгөхгүй. Өгөх үйлдвэр ч байхгүй. Тэгэхээр уламжлал болсон шигээ хөрсөнд булах уу, эсвэл аль нэг хогийн цэгт аваачиж, уут шуудайтай нь хаях уу.

Хоёрдугаарт, хогийг ангилж хаяна гэх ухагдахуун олон нийтийн толгойд суугаагүй цагт бид хогноосоо сална хэмээн хэлэх нь утгагүй. Хог ч хэрэгцээтэй материал гэдгийг ойлгоогүй бидний тархи ангилж хаях дадал суухгүй л бол цаашдаа ч хогондоо баригдах нь хэвийн үзэдэл болно.

Улмаар дээрх хоёр зүйлийг голчлон, чухалчлан авч үзээгүй цагт дараа дараагийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдууд улс төрийн хэрэгсэл, бодлого болгон ашигласаар л байх юм. Ганц удаадаа хог түүх бус ганц үйлдвэр барихад л хогны асуудлыг хэрхэн шийдэж болохыг бодох л хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю
2023-03-13 19:22

Зайлаарай

Эгэл
Эгэл
2023-03-13 20:17

Тэгээд хогондоо дарагдаад байх хэрэг үү ,ядахдаа цэвэрлэж байх нь зөв биш үү.Юм болгоныг гутаах хандлагаа өөрчил!

Зочин судлаач
Зочин судлаач
2023-03-13 21:12

Hotod Dund gol orchim yamar bna uzeegui l bna daa Bayngol 24-r horooni zasag darga gej ajilgui hun bna

Зочин
Зочин
2023-03-13 21:26

aimag bolgond hognii uildver heregtei tegeegui tsagt heveeree l baih bolno

Зочин
Зочин
2023-03-14 09:04

Ene 1 ajilgvi durakiig hotiin zebrelgee hariuzsan saidaar tabizan ymuu haashaa ymbe toos archaal yabjiihiin odoo hog zebrelen gehiin iim jijig zvvl hiih hvniig ymar ymaa hiij said bolgoson ymbe zvgeerel hot togjiltiin ajiltan bolgooch ajilgvi shaar be

boldoo
boldoo
2023-03-14 13:06

Боажя хог түүдэг газар бишээ хогны асууд## хариуцсан түк хороо хорин аймаг сумын засаг захиргааны бүх л бүтэн бүтэц бий тэднийг шахаж шаард ажлыг нь хийхийг шаард харин байг##ь орчин хамга##ахад чиглэсэн байгууллагуудыг бодлогоор санхүүгээр дэмжвэл аяндаа боаж сэргэнэ дээ

Зочин
Зочин
2023-03-14 13:31

ШӨХТГ-ын дарга байхдаа дажгүй ажиллаж байна гэж боддог байсан. БОАЖ-ын сайд болсоор үнэндээ гавьсангүй. Хот тохижуул##тын ажлыг хот, орон нутгийн захиргаа, холбогдох ##баныхан нь хариуцаж ажиллах үүрэгтэй байх.

Зочин
Зочин
2023-03-15 14:57

Энэ муухай хорчин, яамыг танил т##аараа дүүргэсэн, мэдлэг боловсролгүй нөхрийг худран ######уулаач ээ.

Холбоотой мэдээ

Back to top button