УЛС ТӨР

Ерөнхий сайд нь уурхай нээж, танхимын гишүүн нь эсэргүү үг бичив

Монгол Улсын газар нутаг дээр хэрэгжиж буй дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюутолгой зэсийн төсөл өчигдөр /2023.03.13/ гүний уурхайгаа нээсэн нь монголын болоод олон улсын анхаарлын татах эдийн засгийн эерэг мэдээлэл байв. Уг нээлтэд Засгийн газрын тэргүүний хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, төслийн үр өгөөж цаашид өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэж буйгаа онцолсон юм.

Тэгвэл уг нээлтийн үеэр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхимд Олимпизм хариуцсан сайдаар ажиллаж буй Б.Бат-Эрдэнэ өөрийн нүүр хуудсандаа эсэргүү үг бичсэн нь анхаарал татав. Аливаа асуудлаар танхимын шийдвэр гаргаж, түүнийг шууд дагах чиг үүрэг хүлээн ажилладаг сайд хүний хувьд танхимын тэргүүнийхээ оролцсон ёслолын үйл ажиллагааны дараа Оюутолгой төслийн талаар сөрөг байр суурь илэрхийлсэн нь хэр зохистой вэ гэх шүүмжлэл сошиал орчинд хөвөрч буй юм.

Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэтэй хамт Хэнтий аймгаас УИХ-д хоёр удаа нэр дэвшсэн, нутгийн ах нь юм. Тэрбээр өнөөгийн танхимд багтаж буй Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын хамт Оюутолгой төслөөр популизм хийсээр ирсэн ирсэн бөгөөд Х.Нямбаатараар ахлуулсан Рио-Тинтотой хэлцэл хийх ажлын хэсэгт багтаж, тодорхой байдлаар эерэг нөлөөлөл үзүүлсэн ч гэгддэг.

Өөрийн нүүр хуудастаа тэрбээр,

"Бид ОТ-н гүний уурхай ашиглалтанд орлоо гээд айхтар баярлах болоогүй шүү. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ эхнээсээ монгол улсад ашиггүй хохиролтой байлгах луйврын гэрээг эрх мэдэлд байсан этгээдүүд 2009 онд хүчээр байгуулсан. Тухайн үед бид УИХ дээр цөөхүүлээ хэдий ч ард түмнийхээ дэмжлэгтэй тэмцэж байж УИХ-ын 57-р тогтоолыг батлуулж чадсан.

ОТ төсөл яригдаж эхлэхээс өнөөдрийг хүртэл ОТ ордод Монгол улсын эрх ашгийг хангуулахын төлөө тэмцэж олны хүч дэмжлэгээр тодорхой үр дүнд хүрч ирлээ. Оюутолгойн гэрээнд хөрөнгө оруулагч тал төслийг ямагт өндөр хүүтэй, асар их зардалтай зээлээр санхүүжүүлж менементийн төлбөр, зээл зуучилсны төлбөрөөс авахуулаад санхүүгийн давхар давхар ашиг олох, хөрөнгө оруулалтын техник ажлын зураггүйгээр ТЭЗҮ хийгдэж засвартай хүлээн авч улмаар хөрөнгө оруулалтын хэмжээ өртөгийг хэт өндөр дураараа тогтоох түүнийг хянах боломжгүй байх тэрчлэн олборлосон баяжмалд агуулагдаж байгаа бусад ховор элементийг тооцохооргүй байх, ачигдсан бараа бүтээгдэхүүний төлбөр хэзээ ч монголын нутаг дэсгэрт монголын банк санхүүгийн байгууллагаар дамжихгүй байх зэрэг хөрөнгө оруулагч талд ашигтай хэлбэрийн бүх нөхцлийг авилгач эрх мэдэлтнүүд найр тавьж бүрдүүлж өгсөн.

Ингэснээр ОТ төсөл хэзээ ч ашигтай ажиллахгүй хөрөнгө оруулагч тал өндөр хүүтэй зээл, хянах боломжгүй өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт зардлын хэтрэлтүүдээр халхавчлаад ашгаа хэд дахин нугалаад авч ирсэн. Манай улсын хувьд ямар ч ноогдол ашиг хүртэхээргүйгээр үл барам монголын талын эзэмшлийн 34 хувьд 2,3 тэрбум $-н өр бичигдээд ирэх хорин жилд өр 22.0 тэрбум $ хүрэхээр байсан.

Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-аас ОТ-ордод монголын талын эрх ашгийг хангуулах тухай асуудлаар түр хороо байгуулагдан ажиллаж, Ерөнхийлөгч У. Хүрэлсүх,УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ( Өмнө нь төрийн гурван өндөрлөг ОТ төсөл дээр улс орны эрх ашгийг хамгаалж нэг байрь суурьтай хэзээ ч байж чадаагүй юм). Мөн улс орноо гэсэн УИХ-ын шударга гишүүд эх орныхоо эрх ашгийн төлөө ард түмэнтэйгээ нэгдсэн нэг байрь суурьтай байж бид хамтарч тууштай ажилласны үр дүнд ОТ-н авилгал, луйврын, эх орныхоо эрх ашгийг худалдсан гэрээнд ( Рио Тинто группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм 2021 оны 11 сард манай улсад ирж ОТ-н түр хорооны гишүүд бидэнтэй уулзахдаа “Эхнээсээ харилцан ашигтай гэрээ байгуулагдсан бол бид ийм хүндхэн байдалтай уулзахгүй байсан. Өнөөдөр та бүхний хэлэх ямарч хатуу үгийг хүлээн авахад бэлэн байна”-гэж хэлсэн) анх удаа монголчуудын эрх ашиг хангагдах зарчмын нааштай алхамууд хийгдэж эхэлсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн гадаад хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийг үндэслэж Оюу толгой төслөөс манай улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-аас баталсан 102-р (2021.12.30)тогтоолд Монголын талын эзэмшлийн 34%-д ноогдох 2.3 тэрбум $-ын өрийг тэглэхээс гадна хэд хэдэн чухал заалт тусгагдсан. Үүнд:

  • Нэгдүгээрт, Төслийг дахиж зээлээр санхүүжүүлэхгүй байх.
  • Хоёрдугаарт, Бүтээгдэхүүнээ урьдчилан борлуулж шаардлагатай санхүүжүүлэлт босгож болно гэхдээ бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар борлуулна.
  • Гуравдугаарт, Компаний засаглалыг сайжруулна.
  • Дөрөвдүгээрт, Иж бүрэн аудитын шалгалт оруулна. Монголын талын санал болгосон сонгосон компаниар хийлгэнэ.
  • Тавдугаарт, Дубайн гэрээг хүчингүй болгоно.
  • Зургаадугаарт, Олон Улсын арбитрын шүүхийн нэхэмжлэлээс татгалзахгүй байх зэрэг болно.

Хөрөнгө оруулагч тал шударга бус байдлаар хэт их ашиг олж тухайн төслийг ямарч ашиггүй ажлуулж баялгийн эзэн орныг өрөнд оруулаад үлдээх башир арга замуудыг хааж өгсөн бөгөөд үүнийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хянаж нягталж хэрэгжилтийг бүрэн хангуулж байх ёстой. БИД ОЮУ ТОЛГОЙ ОРДОД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ БҮРЭН ХАНГУУЛЖ, КОМПАНИЙ ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛЖ, ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛӨӨС НООГДОЛ АШГАА АВЧ, ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛД ӨР БИШ ӨВ ҮЛДЭЭДЭГ( Монгол Улсын нийт гадаад өр 33,6 тэрбум $-ын 12,5 тэрбум $ -нь Оюу Толгой тавьсан өр эзэлнэ) БОЛСОН ЦАГТ БИД БАЯРЛАНА" гэжээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 14, 2023 11:35

Хаах дотроо ёстой тэнэгтлээдээ

Зочин
Зочин
3 сар 14, 2023 12:40
Reply to  Зочин

ПОПУЛИСТууд бүгд гүний уурхайн нээлтэнд оролцсон.ПОП ОЮУН ЭРДЭНЭ , ПОП ХҮРЭЛБААТАР , ПОП НЯМБААТАР нар хөлөө хуг�##�чих шахам гүйж явсан

Стар
Стар
3 сар 14, 2023 11:44

Нэг нэгнээ хэмлэж ми�##�ж попордог хойно одоо яаая гэхэв

зочин Б
зочин Б
3 сар 14, 2023 12:26

Бат-Эрдэнэ аварга үнэн бичжээ. Сан�##� нэг байна. Рио Тинто чад�##�тай, чадвартай боловч дээрэлхүү, олон орон дамжиж байг�##�ийн баялгийг цөлмөж сурсан амаргүй түнш тул хараа хян�##�т сулрах ёсгүй.

Зочин
Зочин
3 сар 15, 2023 12:44
Reply to  зочин Б

Дэвжиж бна

Ebe
Ebe
3 сар 14, 2023 12:29

Songuuli duhjeee

Зочин
Зочин
3 сар 14, 2023 12:43

аваргын зөв шүү ашиг хүртэх бас л болоогүй гээ биз дээ бүх өрөө ха�##�гамаар л байна шүү

Зочин
Зочин
3 сар 15, 2023 12:42
Reply to  Зочин

бодоод байхад аваргын зөв

Зочин
Зочин
3 сар 14, 2023 13:04

Зөв бичсэн байнаа бүх өрөө ха�##�га зөндөө аши г олж ыгаа шүү

Зочин
Зочин
3 сар 14, 2023 13:22

Г. ИТГЭЛ ГУАЙ! ЗАСГИЙН ТЭРГҮҮН НЭЭЛТЭНД ОЛОРЦОЖ ҮГ ХЭЛНЭ ГЭДЭГ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ ГИШҮҮД ҮГ ДУУГУЙ БӨХӨЛЗӨНӨ ГЭСЭН ҮГ БИШ БХ ШҮҮ! ТЭР ТУСМАА ОЮУ-ТОЛГОЙНХОНД САНУУЛСАН ҮГ ХЭЛЭХ ЭРХТЭЙ ЮМ. ЕР НЬ, МОНГОЛ ХҮН ГЭЖ НЭРЛЭГДЭХИЙН ТУЛД МОНГОЛИЙН ТӨЛӨӨ ГЭХ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ БХ ЁСТОЙ ГЭСЭН ӨВГӨДИЙН СУРГААЛ БАЙДАГ ЮМ ДАА!

Зочин
Зочин
3 сар 15, 2023 12:43
Reply to  Зочин

Зөв

Зочин
Зочин
3 сар 14, 2023 13:25

Бат эрдэнэ аварга үнэн үг хэлжээ дэмжиж байна, манайд ашиггүй юм бол ашиглах хэрэг бна уу ирээдүйдээ үлдээмээр юмаа

Уншигч
Уншигч
3 сар 14, 2023 13:29

Баагий аварга маань өөрт нь ашиггүй л бол жадлан эсэргүүцдэг төрлийн хүн шд, ганц хүний хувийн спортоор өндөр амжилт гаргасан нь ч үүнтэй холбоотой, хэрлэн гол төслийг нам гацаасан гээд л зөндөө юм бий, сонгосон иргэддээ та�##�агдахын тулд ямар ч дүр үзүүлж чадах жүж нөхөр шүү. Өөрөөс төрсөн хүүгээ хаячихсан эр шүү дээ. Итгэх аргагүй.

Дангаасүрэн
Дангаасүрэн
3 сар 14, 2023 15:12
Reply to  Уншигч

үнэн шүү

Тогтох
Тогтох
3 сар 14, 2023 13:38

Нээлтэнд ороцогсод, үүнийг бичигч хэнийгч буруутгах аргагүй нөхцөл сайжруулж байгаа нь дэвшил өмнө нь даанч муу гэрээ байгуулсан байгаа юм тэгээд тэр хулгайчууд нь ичихчгүй биеэ өмөөрөөд байгааг нь харахаар дургүй хүрээд ...

Зочин
Зочин
3 сар 14, 2023 13:41

Хо базарваани гишүүний сэнтийд дахиад 4 жил з�##�арна л гэнэ шүү

Сэмбээ
Сэмбээ
3 сар 14, 2023 13:49

Өөрийгөө дөвийлгөх өвчтэй этгээд дээ. Зайлуу л даа. Тархиных нь хэмжээ тэр. Одоо тэтгэвэрт гаргаад явуул. Попорч улс орныг мөн ч их хорлолоо доо.

Дангаасүрэн
Дангаасүрэн
3 сар 14, 2023 15:13
Reply to  Сэмбээ

хэлээд юүхэв...

Насны намбагүй ганц эх орон ч
Насны намбагүй ганц эх орон ч
3 сар 14, 2023 15:07

Би зөвхөн би популизмын тэнэглэл

Зочин
Зочин
3 сар 14, 2023 15:58

Шантаажилсаар байгаад Сайд болсон, одоо бас л шан тааж хийж ахиж нэр дэвших санаатай !!!

Зочин
Зочин
3 сар 14, 2023 16:54

Үндсэн гэрээ нь Монголд ашиггүй байсан нь сүүлийн 10 жилд харагдаад, Дубайн гэрээ нь бүр хууль бус луйвар байсаныг цаад т�##� нь ч өөрсдөө хүлээн зөвшөөрөөд хүчингүй болгочихоод байхад л энэ т�##�аар л дуугараад аргаа ядаад байсан Бат-Эрдэнэ Даваасүрэн тэргүүтнийг популист бла бла гэх юм. Цаг хугацаа тэдний зөв байсныг харуулсан шүү дээ. Ингэхэд eр нь популист гэдгээ ч ойлгоцгоож байгаа юмуу үгүй юу

Чингис
Чингис
3 сар 14, 2023 18:44

Аваргыг дэмжиж байна.

зочин
зочин
3 сар 14, 2023 19:34

Бат-Эрдэнэ аварга үнэн бичжээ. УИХ-аар байгуулагдсан Ажлын хэсэгт орж их зүйл ойлгосон байна даа. Гадаадын хэвлэлүүдэд Рио Тинто-г чадвартай боловч дээрэлхүү, олон орон дамжиж байг�##�ийн баялгийг нь гэрээ санхүүгийн луйвар болон авилгаар цөлмөж сурсан амаргүй этгээдүүд цаана нь эзэн сууж байгаа тул МУ-ын төр олон нийт хараа хян�##�таа сулруулахгүй байх ёстой.

Даваажав
Даваажав
3 сар 15, 2023 08:44

Эзэмших хувийг 50-д хүргэж давуу эрхийн хувьцааны ноодлыг жил бүр авах хэрэгтэй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажил үргэлжлэх учиртай.

Холбоотой мэдээ

Back to top button