УРЛАГ

ФОТО: Ирж яваа цаг буюу “Inspiring march” үзэсгэлэнгээс

“Norpei” арт галерей хаврыг угтан уран бүтээлчдийн хамтарсан “Inspiring march” үзэсгэлэнг нээлээ. Хүйтэн өвлийн давж, их хотод хаврын урь орж, гудамжаар алхах хүмүүсийн алхаа хөнгөн ч, гуравдугаар сар баяр жаргал дагуулан эхэлж байна. Гадаа нартай ч өглөө, үдшийн хүйтэн салхи сэвэлзсэн яг энэ үед манай залуу уран бүтээлчдийн сэтгэл сэргэм бүтээлүүдээр шинэ үзэсгэлэн дэглэсэн нь энэ аж.

Үзэсгэлэнд ирж буй цагийн жавхааг илэрхийлэх нийт 15 уран бүтээлчийн 30-аад бүтээлийг толилуулж байна. Тухайлбал, уран зураг, уран баримал, график зураг, усан будгийн зураг, хивс, хүүхэлдэйн баримал гэх мэт олон төрлийн бүтээлүүдийг дэлгэжээ. “Inspiring march” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button