Сонсгол: "Говь" ХК 31 тэрбумыг аваад "Таван богд"-ын өөр компанийн зээл төлжээ

Өнөөдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дуудсан байна.
Үдээс өмнө:
- Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээл;
- Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2018/; хэлэлцэнэ.
Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгожээ.
"Говь" ХК нийт 5 удаа болон өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Тус компани дээрх зээлээр "Таван богд"-ын өөр компанийн зээлийг хаахад ашигласан. Мөн хадгаламжийн дансандаа хадгалж байжээ. Энэ нь тус компанийн Голомт банктай байгуулсан гэрээг зөрчжээ. Энэ зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан ч зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх шинжээчийн дүгнэлт гарчсан аж.
Иймд тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханыг дуудсан ч өчигдөр ирээгүй, өнөөдөр дахин дуудаж буй юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баатарсайхан хулгайч ямар замаар ийм олон газар эзэн суухуу, сайн шалгах хэрэгтэй