10 хувь нь яллагдагчаар татагдаж, “эрүүжсэн” Г.Занданшатарын ангийнхан

Энэ удаагийн парламент бол спикер Г.Занданшатарын хоёр дахь ангийнхан. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард М.Энхболдын гурван жил удирдсан ангийнхныг авч, төгсгөж байв. Энэ удаагийн парламент түүний хоёр дахь ангийнхан гэсэн үг.
Өмнөх нь: ЖДҮ хулгайтай, хүчинтэй, боовтой, гэмт хэрэгтнүүдтэй, ордондоо хүн амины хэрэгтэй, 60 тэрбумтай, банк дампууруулагчтай ПАРЛАМЕНТ байв.
Энэ удаагийнх нь: Нүүрсний хулгайчтай, Хөгжлийн банкны зээл өгсөн, авсан хумслагчидтай, эрүүл мэндийн салбарын авлигачтай, гэр бүлийн хүчирхийллийн танхайтай ПАРЛАМЕНТ гэж тодотгож болно.
Маш товчоор хэлбэл ийм. Ард түмний итгэл хүлээж сонгогдсон гишүүд энэ дөрвөн жилд юу юунд холилдож хутгалдан бужигнав.
-Нүүрсний бүлгийнхэн-
Энэ ангийнханы нэлээдгүй хувийг "нүүрснийхэн" гэх тодорхойлолтод багтах хэд хэдэн фракц бий.
Хамгийн эхнийх нь яллагдагчаар татагдагчид: Үүнд А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан гэсэн гишүүд багтана. Тэдний ихэнхийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан гэх тодотгол дагаж буй.
Эднээс одоогоор хамгийн адармаатай нь Т.Аюурсайхан. Тэрбээр Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх шийдвэрээсээ буцаад байна. Бүгд л адилхан хулгайч тул сайдын суудлаа өгч, УИХ-ын гишүүн хэвээр байж байгаад "үзэлцэнэ" гэсэн байр суурьтай. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг АТГ прокурорт гаргасан.
Ерөнхийлөгчдийн ивээлд багтаж, АТГ-аас мултарч цагдаагаар шалгуулагч: үүнд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ багтах юм. Тэрбээр АТГ-аас "мултарч" өдгөө Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгуулж байгаа билээ. Тэрбээр үе үеийн ерөнхийлөгчид болох Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нарын хамгаалалтад байдаг учир ийн мултарсан гэх. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг АТГ-аас УЕП руу саяхан явуулчихсан. Ерөнхийлөгчдийн хамгаалалт улайм цайм орж ирэхгүй бол энэ хаврын чуулганаар түүний бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөнө.
Мултрагсдын бүлэгт: Үүнд Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн гурав багтана. АТГ-аас анх нүүрсний хулгайч хэмээж 17 нэрс зарлахад тэд багтаж байв. Ц.Баттөмөр "Тэс Петролиум", Ц.Анандбазар "Сод Монгол"-оороо дамжуулан "Эрдэнэс тавантолгой" ХК-нд худалдагч, худалдан авагч гэсэн бизнесийн зарчмаар бензин нийлүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Ямар ч байсан арав гаруй УИХ-ын гишүүн нүүрсний хулгайн хэргээр хуулийн байгууллагад шалгуулсан нь түүхэн тоо, түүхэн үйл явдал.
-Хөгжлийн банкны зээл өгсөн, авсан хумслагчдын бүлэг-
Эл бүлэгт Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын гишүүд багтана. Н.Алтанхуяг өгсөн, харин өнөөдүүл нь зээл авсан хэргээр шалгагдаж буй. Өдгөө бүгд хилийн хоригтой, дөрөвдүгээр сарын 17-ний өдрийн шүүх хурлыг хүлээж суугаа.
-Авлигын хэргээр АТГ-ын овоо хараанд өртөгч-
Энд Баян-Өлгий аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүний сэнтийд суусан Б.Бейсен хамаарна. Түүнд холбогдох авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Тодруулбал, аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх, их эмчээр ажиллаж байхдаа Х.Б, М.Б, Т.М, М.Т, С.Н нараас хясан боогдуулах замаар хахууль авсан гэгддэг. Эрүүл хүмүүсийг групп тогтоон нийгмийн даатгал, халамжийн сангаас мөнгө завшсан хэрэгт 40 гаруй эмчийг шалгаж шүүхэд шилжүүлсэн. Харин Б.Бейсенд холбогдох үйлдлийг нь тусгаарлаад байсан билээ.
Түүн дээр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нэмэгдэх магадлалтай. Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль зөрчин гянтболд олборлож, түүнийгээ экспортлохын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгч, зохион байгуулалттайгаар хил давуулсан хэрэг Ховдын тодорхой албан тушаалтнуудын нэрстэй цуг түүний нэр дуулдаж байв. Улмаар түүнд холбогдох үйлдлийг тусгаарласан хэвээрээ байж болзошгүй гэдэг мэдээлэл бий.
-Танхайн бүлгийнхэн-
Үүний тэргүүн эгнээнд Ч.Ундрам гишүүн бичигдэж буй. Түүний гэр бүлийн маргааны асуудал болоод охиндоо гар хүрсэн асуудал нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан билээ.
УИХ-ын 76 гишүүнээс хуулийн байгууллагаар шалгуулж, яллагдагчаар татагдагсдыг ангилбал ийм. Яллагдагчаар татагдсан, татагдах гэж байгаа, хуулийн байгууллагын хаалга татаж шалгуулаад татагдах шахсантайгаа нийлээд 16 гишүүн болж байна. Энэ нь бараг нийт парламентын гишүүдийн 20 хувь нь юм. Эднээс яг яллагдагчаар татагдаад байгаа нь 11-т хүрчээ.
Энэ парламентын арваад хувь нь "эрүүжсэн"-ээс гадна дийлэнх нь аль нэг компани, группийн төлөөлөгчид аж. Тухайлахад, "Хурд", "Оргил", "Жем интернэшнл", "Сод Монгол", "Тэсо", "MCS", "Тэс Петролиум" гэхчлэн үргэлжилнэ.
Ийм байхад парламент хууль тогтоох байгууллага гэхээсээ компаниудын эрх ашгийг хамгаалдаг, бүлэглэлүүдийн хоолоо булаацалдан дайтдаг гол субъект болчихсон гэж харж болно. Энэ ч үнэн. Монголын парламент бэлгэдлийн чанартай болчихсон гэхэд нэг их буруудахгүй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Чухам ийм парламент хаврын чуулганаар Үндсэн хуульд гар хүрэх, ирэх намар сонгууль явуулах уу, үгүй юү гэдгийг шийднэ. Сөрөг хүчингүй парламент ямар овлигогүй байдгийг жишээ дээрх олон яллагдагч нарын тоо харуулж буй хэрэг. Парламент бол Монголын хууль тогтоох төрийн дээд байгууллага. Дөрвөн жилийн хугацаанд маш олон хууль хэлэлцэн баталдаг төрийн хамгийн том институци. Гэвч дархлаагүй, хүчгүй, овлигогүй, авлигатай парламентын үр дүнд нь 35 боодол төгрөг нэг ам.доллартай тэнцэж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсээр байгаа нь харамсалтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайд Л.Энх-Амг##ангийн зураг сайд асан Б.Энх-Амг##ангийн зурагтай солигдож тавигдсан байна.
ҮНЭХЭЭР ИЧМЭЭР, ШИВШГЭЭ ХУТГАСАН, ҮЗЭН ЯДМААР, ОЙ ГУТМААР, ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙН ЦУГЛУУЛГА БОЛ ЭНЭ ПАРЛАМЕНТ НЭРТЭЙ БЛЭГ ХУЛГАЙЧИД ЯЛТАНГУУД ЮМДАА .ИЙМ ТӨРТЭЙ УЛС ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ.
ангиараа хулгайч ,,,,
Ундрам, Ундрам л гэж сэвээд байх юм. Энэ бол Монгол зан биш шүү, дэндүү худрагагүй юм. Бусдын хувийн амьдр##д л хошуу дүрцгээхгүй цааш явцгаая. Ер нь гэр орондоо мууд##цах асууд## айл бүхэнд л байдаг. П.Урнаа аниагийнд ч тохиолддог л байх. Энэ бол амьдр##. Хүүхэд байхдаа аав, ээждээ чамгүй л гөвүүлж явлаа, муудаад сүйд болсон юм огт байхгүй, насаараа л аав ээжээ хайрлаж амьдарч явна.
Дахиад нэмэгдэнэ харах л үлдсэн бас шударга юм байдаг болшдээ
Одоо энэ намар дахин сонгууль явуулж ядахдаа Монгол төрөө, ядарсан ард түмнээ хүндэтгэж үзээсэй
Амартүвшин чинь ##ь 20 оны сонгуулийн үед л Хөгжлийн банкны хамаг сангийн мөнгийг идсэн гэнэ гээд л яригдаад байсан биз дээ. Нөгөө идэж уухын донтой с##даггүй 2 заг##тайгаа хамт. Нам нь ч мэдсээр байж нэр дэвшүүлээд л сонгосон биз дээ. Ккк
Хулгайч луйварчин нөхдүүдийг гишүүн болгосон нэр дэвшүүлсэн НАМ нь хамгийн том буруутан болно нам гээчийн цаана луйварчдаа та нар өөрсдөө л байдаг биүдээ
ВООВ БООЖГОЙНЫХОО ЗУРГИЙГ ИЛГЭЭСЭН ТЭР МУРАТ ХАРИН ЭР ХУРГА БАЙЖЭЭ ЯАДГИЙН ТЭРИЙГ НЬ ХАРААД ХАВЧИГНАСАН БАЙЖ БОЛИЙШТ.ЯМАР ШАЛГУУРААР ИХ ХУРАЛД НЭР ДЭВШДЭГ ЮМ БЭ? ХУЛГАЙ САЙН ХИЙДЭГ БОЛ АВИЛГА ИХ ӨГДӨГ АВДАГ ГАРУУД Л ДЭВШДЭГ ГЭЖ ХАРАГДААД БАЙГАА ШҮҮ.ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ БИЗНЕС ХИЙГЭЭД АРАВ ТАВАН ТӨГРӨГ ХУРААЦАН ХУЛГАЙЧ НАР Л ИХ ДЭВШЭЭД ГАРЧ ИРЭЭД БАЙГАА ЮМ ДАА.СОНГУУЛЬ БОЛОН НАМЫН САНХҮҮЖИЛТ НЭРЭЭР ТОЙРОГ ХУДАЛДАХ ЛАНГУУГ АЖИЛУУЛАХААР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.СОНГУУЛЬД ЯЛСАН НАМЫН ДАРГА НЬ АЛБАН ТУШААЛЫГ ҮНЭЛЭН ХУДАЛДАХ ЛАНГУУНЫ ЭЗЭН БАЙДАГ НЬ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ БӨГӨӨД ЭНЭ ЛАНГУУ НЬ МАШ АШИГТАЙ ЯМАР Ч ХУЛХИ БАРАА ЭНЭ ЛАНГУУНААС НҮД ИРМЭХ ЗУУР АЛГА БОЛНО.ЭНЭ ЛАНГУУГАА МАНЬДАА ГАНЦХААН САР ӨГЧИХӨӨЧ БИ ЖААХАН БУРЗАЙГААД ЦААШИД ГИШҮҮН Ч БОЛЧИХ ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ