Хэргийн мөрөөр: Ц.Баатарсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал гурав гэрчээр дуудагдсаны учир

Хөгжлийн банкны нээлттэй сонсголын III шат эдгээр өдрүүдэд болж байна. Энэ удаад Хөгжлийн банкнаас шууд зээл аваагүй, харин Хөгжлийн банкны эх үүсвэртэй ч өөр арилжааны банкаар дамжин олгогдсон зээлүүдэд холбогдох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Өмнө нь мэдээлж байсанчлан, энэ хэсэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нараас гадна бизнесийн салбарын төлөөллүүд гэрчээр дуудагдсан нь анхаарал татсан. Тухайлбал MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан, "Буян"-гийн Б.Жаргалсайхан нар.
Хөгжлийн банк гэхээр ноднин жилийн нэгдүгээр сараас эхлэн акцалж, нэр нь хэдийнэ хоногшсон хэдэн зээлдэгчийн, хэдэн төслийн асуудлын хэмжээнд ойлгогддог байсан бол сонсголын III шатаар Ж.Оджаргал, Ц.Баатарсайханы нэр холбогдсон нь сонирхолтой. Тэгвэл тэд ямар сэжмээр Хөгжлийн банкны асуудалд гэрчээр дуудагдав.
Ж.Оджаргал: "Скай ресорт"-д зээл аваад "Энержи ресурс"-ийн бондыг төлсөн үү
Хөгжлийн банк “Скай ресорт” ХХК-д (Эцсийн өмчлөгч нь Ж.Оджаргал) 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Зорилго нь АСЕМ Вилла хотхоныг барьж, байгуулах. Харин яг энэ чиглэлд нь 30-аад тэрбум төгрөгийг л зарцуулагдаж, бусад нь MCS-т холбогдох зээлүүдийг хаахад зориулагджээ.
Тодруулбал:
- Хоёр удаагийн гүйлгээгээр 49.7 тэрбум төгрөгөөр "Скай ресорт" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь бизнесийн зээлийг хаасан
- 34.4 тэрбум төгрөгөөр MCS группийн хувь эзэмшдэг "Энержи ресурс" компанийн гадаад зах зээлд гаргасан ММС бондын төлбөрийг төлсөн байж болзошгүй нөхцөл байдал данс хөөх аргаар шалгахад тогтоогджээ.
Зээлийг зориулалтын бусаар зарцуулж, охин компанийнхаа өрийг төлөх хэлбэрээр ажилласан уу гэдгийг тодруулахаар Ж.Оджаргалыг дуудсан ч ирээгүй байна.
Ц.Элбэгдорж MCS-д давуу эрх олгосон уу
Харин АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах шийдвэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед гарсан.
"АСЕМ явуулна, энэ үеэр богино хугацаанд 3-5 одтой зочид буудлууд барьж, байгуулах хэрэгтэй. Үүнийг хувийн хэвшилд даатгая, санхүүжилтийг нь Хөгжлийн банкнаас босгоё" гэдэг хэлцэл ҮАБЗ-ийн түвшинд яригдаж, дараа нь холбогдох Үндэсний зөвлөл ч байгуулагдаж байжээ.
Их тэнгэрийн ам бол дархан цаазат газар. Энд зөвшөөрөл олгох, MCS групп эцсийн өмчлөгч нь болох "Скай ресорт"-д ганц барилга барих эрхийг өгсөн зэрэг асуудлууд энэ хүрээнд анхаарал татаж эхэлнэ. Тэгвэл, ийм шалтгаанаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудсан ч ирээгүй.
Харин тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт ирж, төслийн тухай мэдээлэл өгсөн билээ.
Ц.Баатарсайхан: "Говь"-д авсан зээлээр "Таванбогд"-ын өрийг төлсөн үү
"Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд "Говь" ХК хэд хэдэн удаагийн давтамжаар, нийт 161.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байжээ, Хөгжлийн банкнаас.
Гэтэл энэ санхүүжилтээр "Таванбогд трейд" ХХК, "Таванбогд фүүдс пицца" ХКК-иудын:
- Худалдаа хөгжлийн банкан дахь 12.5 тэрбум
- Голомт банкан дахь 5 тэрбум төгрөгийн зээлийг төлжээ.
Үүнээс гадна, 2015 онд "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд найман тэрбум төгрөгийн санхүүжилт авснаа хадгаламжийн дансандаа байршуулж байж. Тодруулах юм бол, тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай санхүүжилтийг ийн хадгаламжид хийж байсан нь хууль зөрчсөн гэж сонсголын үеэр яригдсан юм.
Өөрөөр хэлбэл, нэг компанидаа авсан зээлээр нөгөө компанийн өр, зээлийг төлдөг юм биш биз гэсэн Ж.Оджаргал дээрх хардлага энд ч бий болсон.
Мөн Хөгжлийн банкны эх үүсвэртэй хамгийн их зээлийг ХААН банк олгожээ. Дүн хэлбэл, шууд болон шууд бусаар 180 тэрбум төгрөгийн зээлийг ХААН банк дамжуулан олгосон бөгөөд тэдгээрийн судалгаа дутуу, эргэн төлөлт асуудалтай байгаа зэргээс шалтгаалж, Ц.Баатарсайханы нэр ХААН банкаар ч дуудагдсан юм, тэр ирээгүй.
Тэмдэглэл: Эдгээр нь өдгөө Хөгжлийн банкийг татаж унагах хэмжээнд хүргэсэн зээлүүд биш ч цавын цаанаа томоохон бизнес эрхлэгчдийн соёл, ёс зүйн асуудлыг эргэн бодоход хүргэж буй. Түүнчлэн, Хөгжлийн банкны дуулианд эхлээд нэр дуудагдсан, зориуд чиглүүлэгдсэн субъектүүд л "балбуулдаг" болохоос, яг нээлттэй сонсгол зохион байгуулж, нотлох баримтыг задлан шинжлэх явцад ил болсон сэжмүүдийг танилцуулах үеэр тоодоггүй, гэрчүүд нь ирдэггүйг ч харж болохоор байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бизнесмен хүн зээл аваад түүнээ буцааж төлсөн л бол болоо биз дээ. Банкнаас авсан мөнгөнд им, тамга бай даггүй ш дээ.
30 жилийн мафийн заг##майлсан эцгүүд
Хуцаарай. Тэр зээлээ арилжааны бакнаас сарын хоёр гурван хувийн хүүтэйгээр очиж ав. Наад мөнгө хүү багатай тэгээд ч зориул##тын дагуу монгол улсын эдийн засагт ач холбогдолтой с##барт хөрөнгө оруулах ёстой юм шүү
iljigdorj tsaaziin yaltai
Бүгд хулгайчууд. Шорондоо хатацгаа. Улсыг хохиролгүй болго.
Yostoi novshiin xar luivarchid bjee Elbegdorj p.zda odjargal baatarsaixan nar araichdee!
Оджарг## МАН.Ы санхүүжүүлэгч кккк
Elbeg gadnii tagnuul tuuhiig horij shalga dandaa mongol tumnii esreg ajilgaa yabuulj baigaa
Ёстой арчаагүй хар хуйв##дагчид байна даа. Эх орон ард түмнээ бодоход яадаг байна аа?.
Яаж ч баяжиж хөгжөөд ухамсар,үйлдэлд гэгээ орохгүй юм даа!!??
Улс төрчид бүгд хулгайч ард түмнээ хэзээч бодож бгаагүй та нар үхэж д##д ор булшиндаа
Улс орныг гадаадын гар хөл хутган үймүүлэх дээд доод хээл хахууль ##ь бузар бүхнийг гаднаас импортлож оруулж ирж гадны хүний толгойгоогоор улс орныг самарч бгаа ####кууд
Б.Энхбаяр яг голыг олж харж чадаж байгаа нь маш сайн т##тай сонсгол болж байна.Бүхэлдээ анхнаасаа хумслах боломж олгосон асем нэрээр маш их ашиг хонжоо санаа нэгтэйгээр хумслуулах үүд нээсэн Ц.Элбэгдоржтонгуудад хатуу хариуцлага тооцох хохирлыг гол нь бүхэлд нь эргүүлж авах шаардлагатайг сонсголын гол зарчим болгох ёстой.Оджарг##д санаатайгаар давуу эрх олгосон Ц.Элбэгдорж нь үйлдвэрүүдээ хувьчилсанг эх орон эдийн засагт иргэнд ээлтэйгээр үйлдвэрүүдээ ажиллуулах сэдэлгүйчүүд хувьчилж авсанг бодлогоор засаж з##руулахгүйгээр 7 удаа олонхи болсончууд улсын эдийн засгыг өөд татах сэдэлгүйчүүд Хөгжилын банкны зээлдэгчид болж хувийн эрх ашигд авсан зээлээ зарлагдсанд хатуугаар тооцож хүүлсэн угаасанг тооцож авах нь чух## болоод байна.Бид гаднаас гуйлга гуйж хараат болох аюулд өртөлгүй эдгээр шимэгчдээс хохирлыг гаргуулж хөрөнгө оруулж үйлдвэржүүлэх боломж байна.Ядуурлаас гарах цонц бодлого бол Чанаргүй зээл Хөөн хэлэлцэх хугацаа ##дагдсан зээл нэрээр хохироосогчидоос эргүүлэн төлүүлэх нь чух## байна.Тэгвэл санаатайгаар зээл аваад зориул##т бусад зарлагдах гэдэг жүжиг төгсгөл болно.
Хариуцлага тооцож чадв##шдээ монголын шорон дарга сайд их хурлын гишүүн байсан байгаа еөк байсан нохдоор дүүрэхнээ даанч ял эдлүүлж чадахгүй нь илт бноо
Тухайн зээлийн зориул##таар дурдагдсан зорилт биелсэн бол орсон мөнгөний хөдөлгөөн чух## биш баймаар Тухайн компани зээл аваагүй бол бусад төлбөрүүдээ дарахад хөрөнгийн эх үүсвэрээ зарцуулаад дурдагдсан зорилтоо хэрэгжүүлж чадахгүй байсан Харин хадг##амжид хийх бол буруу
Юуны чинь гэрч ялтанаар дуудах байсан юм бишүү
Гутамшиг