Нийгмийн
Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй охиныг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын "Нуурын өргөн мод" гэх газарт 16 настай /хөгжлийн бэрхшээлтэй/ эмэгтэй хүүхэд алга болсон байна.
Энэ тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 15-ны өдөр 23.45 минутад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид онцгой байдлын алба хаагчдын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж гуравдугаар сарын 16-ны өдрийн 05.45 цагт хүүхдийг уулнаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүр дээр олоо биздээ өөр юм уу