Нийгмийн

Агаарлагчдын хогонд дарагдсан Туулын бургас хөөрхий

Монголчуудаа бид чухам хэзээ соёлжих вэ. Амралтын өдрүүдэд агаарлахаар зориод очдог Туулын эргээ хогоор дүүргэж, бохирдуулжээ. Тамхины хайрцаг, архины шил, ус ундааны сав, өрөөсөн оймс, дотуур өмд, 00 цаас, хоолны сав, зайрмагны уут, хагарсан чарга, бүр уут, шуудайтай хогоо хүртэл хаясан дүр зураг сэтгэл эмзэглүүлэм юм.

Агаарлагчдын хогонд дарагдсан Туулын бургас үнэхээр хөөрхий байна.

Агаараар нь амьсгалж, идэж уугаад зугаалаад боссон бол хогоо уутлаад аваад явчихдаг ухамсартай баймаар байна.

Улаанбаатар гучаад жилийн өмнө Сэлбэ, Дунд, Улиастай, Туул гэхчлэн олон голтой байсан. Тэд ээлжлэн нүд аньсаар Туул гол л тунаж үлджээ. Алга болоход ойрхон ирлээ.

1.5 сая хүн амтай Улаанбаатарын цор ганц амь амьсгал нь болон урсаж буй эл голдоо хайртай баймаар байна. Арьс ширний үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламжын бохирдол хангалттай бохирдуулж доройтуулэ ирсэн.

Үүн дээр нэмээд агаарлагчид эргээр нь завсар зайгүй бие засч, цаас болон хогоор дүүргээд байвал энэ гол мөдхөн мөхөлд хүрэх нь.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин судлаач
Зочин судлаач
2023-03-19 14:20

Дунд голын орчим Алтай хотхоныг Та сурв##жлаач аймшиг

zochin
zochin
2023-03-19 15:34

Xotoo tseverxen bailgaj xogoo tseverleed surax xeregtei baina daa Mongolchuudaa Ulaanbaatarchuudaa

Зочин
Зочин
2023-03-20 22:27

Агаарлах гэж үг байхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button