Нийгмийн

Хамт үсэрч, амиа хорлосон байж болзошгүй охидод БШУ-ны сайд эмгэнэл илэрхийлэв

Өчигдөр /2023.03.18/ 09:00 цагийн үед ХУД-т хоёр охин барилгаас унаж, амиа хорлосон байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эмгэнэл илэрхийллээ.

Тэрбээр, "Бас нэгэн гунигтай мэдээтэй өдөр байна. Охидын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Аав хүний хувьд үнэхээр их харуусаж байна.

Одоо насанд хүрэгчдийн "иймхэн юмнаас болоод" гэсэн шогшрол элбэгшинэ. Гэхдээ тэр "иймхэн юм" нь өсвөр насныхандаа ямар хүндээр тусаж, тэд маань яаж нэрвэгдэж байгааг бид төсөөлөхгүй. Хүүхдийн сэтгэлзүйч, тэдний ажлын ач холбогдлыг ойлгох, үнэлэх, хүүхдүүддээ хэлэх, санал болгох нь үнэхээр чухал байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт сургуулийн 3-ны 1 нь сэтгэлзүйчтэй болсон. Ирэх жил бүх сургууль сэтгэл зүйчтэй болно. Бид 2022 оноос энэхүү кампанит ажил өрнүүлсэн ч насанд хүрэгчид, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо дэндүү сул байна. Энэ нь бид хүүхдүүдээ даараагүй, өлсөөгүй, эрүүл саруул гүйж байгаа ч бодол сэтгэлдээ ямар хүнд ачаа, зовлон тээж яваа байж магадгүйг анзаардаггүйтэй холбоотой. Тэдний маань зарим нь ямар гунигтай шийдвэр гаргахаар завдаж байж болохыг ч мэдэхгүй байна.

Хүүхдүүд маань өсөж, өсвөр насандаа ирэхэд элдэв сонирхол, шохоорхол бий болж, мөн үе тэнгийнхний дээрэлхэл, гадуурхал гэсэн мөсөн ханатай ч нүүр тулах болдог. Харин энэ асуудлаа дотроо л нууж, бугшуулж явдаг нь "Насанд хүрэгчид биднийг ойшоодоггүй, ойлгоно гэж бүр ч байхгүй..." гэсэн шалтгаантайг судалгаа харуулсан. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож үзсэн, 10 хувь нь амиа хорлохыг оролдож байсан гэсэн харуусмаар статистиктай. Тэгвэл сэтгэлзүйчид тэдний найз нөхөр, аврал нь болно. Анхан шатны харилцагч нь сургууль болгонд ажиллаж байгаа мэргэжлийн сэтгэлзүйчид юм.

Бидний дунд онцгой зүтгэлтэй хүмүүс бий. Тухайлбал өдгөө "Мартахгүй давтахгүй" хөдөлгөөнийг өрнүүлж буй .#Ганжавхлан болон Цогтхүүгийн Алтансор багийнхан. Тэдэндээ талархаж байна. Харин та бид үүнийг сонсоод өнгөрөх биш анзаарч, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна.

Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ. Бид цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд академик боловсролын зэрэгцээ төлөвшил, нийгэмшил, олон хүний зохицон амьдрах чадвар суулгахыг гол болгосон өөрчлөлтүүдийг оруулсан. Мөн эмпати буюу "тэднийгээ ойлгох, оронд өөрийгөө тавиад үзэх"-ийг томчууддаа үргэлжлүүлэн уриална. Гэхдээ хүн бүрийн анзаарга, оролцоо, нийгэм даяар шүгэл үлээх нь л тэднийг маань өөртөө итгэлтэй бие хүн болон төлөвшихөд нь хамгийн чухал байна" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
РИНЧИН
РИНЧИН
2023-03-19 15:22

Энэ нийгмийн байгаа байд�##�. Мөнх юм шиг мөнгөний хойноос үхэлддэг, БШУЯ авилг�##� үүрэлсэн газар шүү дээ, сайд нь ч адил. Өнгөрсөн хойно нь худлаа попрох юм.

ZZOCHIN
ZZOCHIN
2023-03-19 17:08

HAIRAN .OHID
TEDEND YMAR NEGEN ZOVLON BGAASHDEE
TERIIG N ILRUULJ TUSLAH N L GOLNSHDEE...

Зочин
Зочин
2023-03-19 18:13

Нэг хэсэг ертөнцийн эзэнтэй уулзана гээд үсрээд байдаг байсан одоо больсон байлгүй дээ

Иргэн
Иргэн
2023-03-20 06:02

Өсвөр насны хүүхэд битгий хэл нас өндөр болсон хөгшчүүл ч амьдрахад хэцүү харгис нийгмийг цогцлоож байгаагийн үр дүн. Улс орноо тонон дээрэмдэж, эрх мэдэл, эд хөрөнгийн уйваагүй, дуусашгүй шун�##�тангуудын үр дүн энэ бна да. Хайран сайхан ирээдүй болсон охидууд. Маш харамс�##�тай ????????????

Наяаа
Наяаа
2023-03-20 07:44

Насанд хүрчихсэн настай хүмүүс хүртэл Эзэн минь намайг ашиглаач гэж орлилдоод байдаг болтол нь хүмүүсийн тарихыг угаадаг энэ христ сүмүүд хүүхдийн ухааныг бол ядах юмгүй хорлоно шүү.Христ сүмүүд хүүхэд элсүүлж байгаа эсэхийг ш�##�гах хэрэгтэй.Мөн ааваа намайг ашиглаач гэж орилоод байгаа хүмүүсийн хүүхдүүдэд анхаар�##� тавьж тэд хүүхдүүдэд яаж нөлөөлж байгааг судлах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button