Нийгэм ярилцлага

“Эх, нялхсын эмнэлэг цэвэрлэхийг аавууд дэмжсэн ч шартсан гээд ирсэнгүй, гурвуулаа л ажиллалаа”

Монгол Цэргийн өдрийг хоёр хоногийн өмнө тэмдэглэн өнгөрүүллээ. Б.Маргад-Эрдэнэ аавуудаа уриалж, энэ өдөр ЭХЭМҮТ-ийн шаардлагатай хэсгүүдэд их цэвэрлэгээ хийх аяныг санаачилсан юм. Тэр энэ тухайгаа Фэйсбүүк дэх “Аавуудын групп” болон “Шивээс Монголд хөгжихийн төлөө” группүүдэд мэдээлсэн. Манай сайт ч энэ тухай нь мэдээлсний дараа олон хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Уриалгад нэгдэнэ, очиж ЭХЭМҮТ-ийг цэвэрлэлцэнэ гэх эрчүүд, аавуудын сэтгэгдэл олон байлаа.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр Б.Маргад-Эрдэнэ товлон зарласан хугацаандаа буюу 11.00 цагт ЭХЭМҮТ-ийн гадна иржээ. Гэвч өөрөөс нь өөр хүн ирээгүй байжээ.

12.00 цаг болоход Б.Маргад-Эрдэнийн урам хугарч, “Ганцаараа байсан ч хамаагүй, санасандаа хүртэл цэвэрлэнэ дээ” хэмээн бодсон тухайгаа бидэнд хуваалцсан юм. Учир нь өмнөх өдрүүдэд очно, нэгдэнэ хэмээж байсан олон залуус ирсэнгүй. Тэд хувь чатаар болон комментоор “Очъё гэж бодсон ч өчигдөр баяр тэмдэглэн, хэтрүүлчихлээ. Босож чадсангүй ээ” гэцгээсэн байна.

Ингээд энэ өдөр Б.Маргад-Эрдэнэ өөрийн оюутан дүүгээ дуудаж, цэвэрлэгээгээ эхлүүлээд байтал “Шивээс Монголд хөгжихийн төлөө” группээс уриалга харсан эмэгтэй хүрэлцэн ирсэн байна. Ингээд тэд гурвуул нэг өдрийг ЭХЭМҮТ-д их цэвэрлэгээ хийн өнгөрүүлжээ.

Анх эргэлтийн хаалгууд болон хашаа, саравчийг цэвэрлэж, өргөн хүрээг хамарч ажиллахаар төлөвлөөд байсан ч гурван хүний хүрэлцээ муугаас шалтгаалж, “Эргэлт-7”, “Эргэлт-8”-ыг л орц, шат, шатны бариултай нь хамт бүрэн угааж амжжээ.

Б.Маргад-Эрдэнээс товч тодруулга авлаа.

-Бяцхан хүүхдүүдийг цэвэр агаараар биш юм гэхэд цэмцгэр орчноор угтах боломжтой-

-Уг нь олон хүн энэ аянд нэгдэх дүр зурагтай байсан, гурвуулаа цэвэрлэсэн гэв үү?

-Тийм ээ. Гуравдугаар сарын 17-ноос эхлээд хэд хэдэн удаа “Аавуудын групп”, “Шивээс Монголд хөгжихийн төлөө” группт уриалгаа тавихад олон хүн дэмжиж, нэгдэхээ илэрхийлж байсан. Өглөө эртлэн босож, цагтаа ирсэн ч надаас өөр хүн байгаагүй нь жаахан гонсойлгосон. Миний урьдчилсан тооцооллоор, 100 гаруй хүн лав ирэхээр байсан. Ингээд оюутан дүүтэйгээ хамт цэвэрлэгээгээ эхлэх гээд байж байтал “Шивээс Монголд хөгжихийн төлөө” группийн төлөөлөл болж, нэг эмэгтэй ирсэн. Ингээд бид гурав 12.20 цагт цэвэрлэгээгээ эхэлж, оройн 18.10 цагт дууссан. Саяхан гэртээ орж ирлээ.

-Эмнэлгийн ямар хэсгүүдийг цэвэрлэнэ гэж төлөвлөж байсан бэ. Санаандаа мэдээж хүрч чадаагүй байх?

-Тийм ээ, олны хүчээр эргэлтийн бүх хэсгүүдийг болон үүдний саравч, хашаа, хогийн сав гээд нэлээд өргөн хүрээг хамарч цэвэрлэе гэж төсөөлж байсан. Гурвуулхнаа болохоор үнэхээр санасандаа хүрч чадсангүй. Долоо, наймдугаар эргэлтийн хэсгийг долоодугаар давхраас нь эхлээд үүд хүртэл, шат, шатны бариул, хана шалын хамт угаалаа. Үүдний хогийн савнуудыг цэвэрлэлээ. Гурван хүн хаанаа ч хүрсэнгүй, харамсалтай л байна.

-Ус болон цэвэрлэгээний материалуудаа хэрхэн шийдэв?

-Би өөрөө 25 литрийн устай ирсэн. Манай нөгөө хоёр алчуур, вок, саван сэлтээ бэлтгэж ирсэн. Харин ЭХЭМҮТ-ийн ажилчид бидний санаачилгыг ихээхэн хүндэтгэн хүлээн авч, угаалгын өрөөгөө ашиглуулсан. Бид тэнд бохироо асгаж, усаа дүүргэсээр цэвэрлэж дууслаа.

-Яагаад заавал ЭХЭМҮТ-ийг, эрчүүдийн хамт цэвэрлэе гэж санаачилсан юм бэ?

-Би өөрөө дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага хоёр маань ЭХЭМҮТ-д төрсөн. Саяхан цахим орчинд ЭХЭМҮТ-ийн эргэлтийн хаалга, үүдний хэсгүүд бохир байгаа талаар шүүмжлэл өрнөсөн шүү дээ. Мэдээж ЭХЭМҮТ-ийн хамт олон өөрсдийн боломж, бололцоогоор ариун цэврийг сахиулж байгаа. Гэхдээ бид нэг хотод амьдарч, хотынхоо өнгө төрхийг бүрдүүлэлцэж буй хүмүүсийн хувьд яагаад төрөх эмнэлгийг цэвэрлэж болохгүй гэж. Энд шинэ амь мэндэлдэг. Тэднийгээ цэвэр агаараар биш юм гэхэд цэвэр, цэмцгэр орчноор угтаж чадна шүү дээ. Ингээд л санаачилсан.

Маш олон эрчүүд ирнэ гэж бичиж байсан. Гэвч өглөө нь болохоор “Өчигдөр баяр хэтрүүлчихлээ. Босож чадсангүй ээ” гэж чат, коммент бичицгээсэн. Маргааш нь төлөвлөсөн ажилтай, тодорхой хэмжээнд хариуцлага хүлээсэн мөртлөө өглөө босож чадахгүй болтлоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дүр зургийг ойлгоод, ер нь гутарсан, бухимдсан шүү.

Энэ ажил хэрэв амжилттай болбол, цаашид үргэлжлүүлж, бусад  хэрэгцээ шаардлагатай албан байгууллагууд дээр цуврал болгон хэрэгжүүлье гэж бодож байсан.

-Та өөрөө цэргийн баярыг хэрхэн тэмдэглэв?

-Гуравдугаар сарын 18-нд охины маань сургуулийн урлагийн үзлэг болсон. Өглөө 07.30 цагаас хойш сургууль дээр нь байж, урлагийн үзлэг дууссаны дараа ангийнх нь хүүхдүүдийг аваад тоглоомын төвд тоглуулсан. Харин орой нь гэр бүлээрээ хоол идээд, эрт амарсан даа. Маргааш нь зорилтот ажил төлөвлөсөн тул эртхэн унтаж амарсан.

-Санаачилгаа цаашид үргэлжлүүлнэ гэсэн бодлоо орхиогүй биз дээ?

-Больё гэж бодоогүй л байна. Хэлсэн, тохирсондоо байгаагүй залуусаа бодохоор урам хугарч байгаа л даа. Гэхдээ үүнийг санаачилсан гол үзэл санаа маань хэвээр учир үргэлжлүүлнэ гэж бодож байна. Харин сошиалд дэмжихээ илэрхийлсэн хүмүүст итгэхээс илүү, өөрийн найз нөхөд, хамаатан саднуудад илүүтэй түшиглэнэ гэж бодож байна.

-ЭХЭМҮТ-ийн ажилчид хэрхэн хүлээн авсан бэ?

-Ээлжид гарч байсан харуул, үйлчлэгч хоёр маш талархалтай хүлээж авсан. Өөрсдийн зүгээс туслалцаж болох зүйлсээр хамтарч, угаалгын өрөөгөө ашиглуулсан. Эргэлтийн хэсэгт хоёр л үйлчлэгч ээлжээр гардаг юм байна. Иймд бүх хэсэгт хүрч, цэвэрлэх боломж нь хомс бололтой. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэж, аль болох л албан байгууллагаа цэвэр, цэмцгэр байлгахыг хүсэж буй хүмүүсийг хүндэтгэх, ойлгох нь зүйтэй хэрэг. Мөн эрхлэгч гэж өөрийгөө танилцуулсан залуу биднийг хүндэтгэн хүлээж авч, талархаж буйгаа илэрхийлсэн.

-Энэ үйл явдлын дараа нийгэмд ямар мессеж өгөхийг хүсэж байна вэ?

-Өглөө ЭХЭМҮТ-ийн гадна ганцаараа ирээд жаахан бухимдсан л даа. Ажил төлөвлөж, хариуцлага хүлээчхээд шартаж байна, босож чадахгүй нь гэх хариулт өгсөн олон залуу бий. Үүнээс манай Монголын залуус баяр бүрийг хэтийдтэл архи согтууруулах ундаа хэрэглэж тэмдэглэдэг болсныг олж харах шиг болсон.

Харин нийгэмд өгөхийг хүсэж буй мессеж маань, бизнес эрхлэгч ч бай, төрийн албан хаагч ч бай, ер хэн ч бай өөрт хамааралтай орчин тойрноо цэвэр, цэмцгэр байлгаж хэвшээсэй. Та өөрийн ажлын газрынхаа алга дарамхан үүд хэсгийг л цэвэрхэн байлгавал энэ нь Улаанбаатарын өнгө төрхийг бүрдүүлэлцэнэ шүү дээ. Хавар цагт өвөлдөө хөлдсөн нус, цэр гэснэ, агаарт вирус дэгдэнэ. Үүнээс өмнө аль болох дор бүрнээ цэвэрлэгээ өрнүүлээсэй, тийм сэтгэлгээтэй байгаасай л гэж хүсэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa
2023-03-20 08:26

Манайхан ийм арчаагүй. Энэ хүнд болон дүүд нь тэр эмэгтэйд т�##�архаж байна. Уг нь айл болгон, �##�бан байгууллага бүр орчноо тохижуулж, цэвэрлэж байв�##� хот өнгө ороод л явчихна. Ядаж хирээ угааж, хогоо цэвэрлээд сурчих юм сан даа.

Зочин
Зочин
2023-03-20 20:02

арчаатай та тэгээд очсон юм уу даа �####�

Зочин
Зочин
2023-03-20 09:26

Эмнэлэгийн удирдлагууд минь ээ.Энэ бол та бүхний ажил.хариуцлага чинь шүү.

oooo
oooo
2023-03-20 10:09

сайхан санаачилга гаргасан мундаг з�##�уу бна, баяр хүргье. аавууд минь хэлсэн ярьсан бол тэрүүндээ хүрээч, эр хүн хэлсэндээ гэдэг биш билүү, арчаагүй шд

Зочин
Зочин
2023-03-20 10:24

Ер нь бол ша�##�туурын систем маш сайн хөгжсөн хөндий шүү дээ. Томоо том. Санаа тань зөв ч өнөөдөр харанхуй бүдүүлэг хүмүүс маш их байна. Гадаахаа өдөр бүр шүүрдэнэ, ТҮК ийн ах бас л байн байн шүүрдээстэй. Хоночоод ирэхэд л бөөн бөөн тамхины иш, шүлс, бөөлжис, ус ундааны саванд шээгээд өрөөд тавьчихна. Ийм үйлдлийг өдөр бүр харна, тухайн бодьг�##�уудад нь хэлнэ өөдөөс хэдэрлэнэ. Ямравдээ??

Зочин
Зочин
2023-03-21 06:51
Reply to  Зочин

Камер тавиад бичлэг хийгээд тавьснаар юм. Оркжилтоос тийм л аргаар с�##�ахаас өөр арга �##�га. Тархи нь хоосон юмаа. Арай арай

Зочин
Зочин
2023-03-20 10:31

Арчаагүй төрийн өмнөөс ажил хийж байгаа з�##�уусаар бахархаж байна. Харин төрд суугаа оюуны чадамжгүй түшээд маань ард түмэн өөрсдөө цэвэрлэх үүрэгтэй гээд ойлгоод хуульчилж мэдэх л МАН гарууд шүү

zochin
zochin
2023-03-20 11:14

Emnelgiin xana shal zergiig ugaaj tseverledeg tseverlegch baidaggui yum uu Yagaad jiriin irgen uuniig xiix estoi yum be Eruul mendiin togtolstoo emnelgiin uil ajillagaag saijruulax tal deer Eruul mendiin yam ajlaa xiigeech ee

zochin
zochin
2023-03-20 11:18

Erchuud maani bogino nasaldag
Eruul menddee anxaardaggui gedeg ni argagui yum baina daa
Erchuud amindaa archaagui xiij buteesen zuilgui arxi uugaad utsaa uxaad suuxaas uur xiix ajilgui shuu dee

Зочин
Зочин
2023-03-20 11:56

Энэ эмнэлэгийн удирдлагын л удирдах асууд�##� дээрээс нь асрагч нар ээлж ээлжиндээ хийх ёстой ажил шдээ. Эзэнгүй зэлүүд газрын б�##�гас шиг байдаг юм билээ яагаад тэр хэсгийг цэвэрлээд цэвэрхэн байлгаж болохгүй гэж арай л юм. Заав�##� эргэлтын ха�##�га шат гэхээрээ тийм эзэнгүй юм шиг байх ёстой гэж тэгээд ч эмнэлэг гэдэг утгаараа бүүр цэвэрхэн баймаар санагдах юм.

Зочин
Зочин
2023-03-20 16:25

эрчүүд чинь ийм л арчаагүй амьтад болчихоод байгаа шүү дээ.

Тан
Тан
2023-03-20 17:10

Эмнэлэг өөрсдөө хийх ёстой биз дээ. Үйлчлэгч энэ тэр гээд байдаг юм биш үү?

Зочин
Зочин
2023-03-22 08:14
Reply to  Тан

асрагч үйлчлэгч хийх хүн олдохоо байсан байхаа.хуучин эмнэлэгт хэвтэхэд орой 11-12цагт цэмбийтэл цэвэрлээд өглөө хөнгөн цэвэрлэгээ өдөр ахиад чийгтэй цэвэрлэгээ хийдэг байсан одоо хүнгүй гд өдөр 1 цэвэрлэдэг болсон бнлээ.ц�##�ин хөлс нь ч бага байхдаа

Зочин
Зочин
2023-03-20 17:19

Энэ том эмнэлэг менежмент хийгээд нэг өрөө гаргаад орц, гарцаа өөрчилж болно доо. Эргэлтийн хэсэг нь арай л биш.

Зочин
Зочин
2023-03-20 20:02

е гуур сайт маань хэзээ е хүүр сайт болох гэж байна даа?

Зочин
Зочин
2023-03-21 07:58

Санаачилга гаргасан мундаг з�##�уу бна.Очиж тус�##�сан бүсгүй,дүү 2 т бас баяр хүргэе.

зочин
зочин
2023-03-21 10:02

зөв юм шиг хирнээ буруу санаачлга байна. Ингэж асуудлыг шийдэхгүй ээ. Г�##� унтраах өөхшүүлэх гэж энийг л хэлнэ. Стандарт норм нь ямар байх ёстой юм түүнийг мөрдүүлэх хэрэгтэй. Төрийн үйлчилгээний с�##�барыг хувьчлах шаардлагатай гэдгийн тод жишээ байна шүү. Цэвэрлэгээний компанитай гэрээ хийгээд аутсорсинг хийх нь оновчтой шийдэл болно. Орон тооны цэврлэгчтэй байх нь хүрэлцээ муутай, зард�##� ихтэй, удирлага нь бүрэн хян�##�т тавихгүй, ажлын цаг бүртгүүлээл тэр хавиар эргэлдэж байгаа л хийгээгүй гэж хэл болохгүй хийсэн гэхэд бас хэцүү түвшинд л ажиллана шүү. Хий гээд хатуухан шаардлага тавьб�##� үйлчлүүлэгчдийг хөл гараа арч гээд л хэрэлдэж эхэлнэ. Даамжраад байгууллага дотор хов жив эхлүүлнэ бүр үйлдвэрчиний эвлэл энэ тэр гээд их захгүй хэрүүл хэл үг эхэлнэ. Х�##�чихаар бас хэцүү шүүх, нөхөн төлбөр гээд түмэн хэл үг эхэлнэ. Үнэн төрх ийм л байгаа. Тэгэхээр хувьчлах л хэрэгтэй

Зочин
Зочин
2023-03-21 12:16

Одоогийн з�##�уусын үнэн нүүр царай энэ дээ хөө ажил яхиых джршүй шоунд хачин дуртай даа

Зочин
Зочин
2023-03-21 17:44

Tseregt yvsan humuusiin bayar bolohoos bish buh erchuudiin bayar bish yumsan suuliin uyed buh erchuud temdegleed bdag bolj ugaasa uuj ideh durtai mongolchuud bayar alagsaj bsan biluu emegteichuud ee urialaad duudsan bol ugaasan bga da erchuud er ni ih archaagui zantai bolson amia bodson humuus bolood bna uu

Холбоотой мэдээ

Back to top button