УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Базаахгүй тодотголтой баян шаркууд

“Монгол HD” телевизээр үзэгчдэд хүртээл болдог бизнесийн "Шарк танк" 4 нэвтрүүлэг өчигдөр /2023.03.19/ эхэллээ. Энэ удаагийн шаркуудын гурав нь хуучин бол хоёр нь шинээр орж ирсэн байна.

Ялангуяа шинэ шаркуудын талаарх шүүмжлэл нийгмийн сүлжээнд өндөр авав. Тиймээс бид шаркуудын хэн нь хэн бэ гэдгийг тоймлон хүргэе.

Шарк Ц.Батбаатар: "UB групп'"-ынх. Тээвэр, барилга бүтээн байгуулалт, уул уурхай зэрэг найман салбарт 20 гаруй охин компанитай. Ц.Батбаатарыг сүүлд Ж.Энхжаргалантай хамтран BRB койн гаргасан гэдгээр нь олон нийт андахгүй. Тэд Монголын соёлын контентыг дэлхийд экспортолно гэх сүржин амбицтайгаар “Circle park” төслөө хэрэгжүүлж, койн арилжаалсан байдаг. Өдгөө олон койнууд шалгагдаж байгаагийн нэг нь тэднийх.

Шарк Б.Пунсалмаа: "М ойл" группийнх. Монополь шатахуун импортлогчдын нэг, тэрбумтан эмэгтэй гэх тодотгол түүнийг дагадаг. Тэрбээр 2020 оны сонгуульд Сонгинохайрханд дүүрэгт АН-аас нэр дэвшиж өвдөг шороодсон. Сонгуульд багагүй мөнгө хаясан ч, хашаатай айл бүрийг худагжуулна гэх санаа нь түүнийг баллаж орхисон билээ. Сүүлд "Mongol made" төслөөрөө импортын саванг халж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилгоороо чамгүй эерэг дүр болон танигдаж буй.


Ч.Анар: “Анд глобал”-ынх. "Ондо"-г үүсэн байгуулагч гэдгээрээ олонд танигдсан. Гэхдээ "Ондо"-д нь хууль зөрчиж, онцгой эрх мэдэл олгосон агуулгаар Харилцаа, холбооны зохицуулах газрын дарга Г.Чинзоригт хаягласан гомдол гарч байв. Өдгөө хэрхсэн нь тодорхойгүй. Энэ мэт сөрөг гомдлууд дарагдаж алга болоод байгаагийн шалтгааны ард З.Энхболдыг байж болзошгүй гэх хардлага салбарынхан дунд гарсан удаатай. Энэ утгаараа түүний ар дахь улстөрийн хамаарлыг З.Энхболд ч гэгддэг билээ.

О.Тэнүүн: “Оюуны Ундраа” группийнх. Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаярын хүү. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн. Түүний удирддаг группийг Зайсан толгойг зайдагнаж, цементэн ширэнгээр дүүргэсэн, мөн Туулын бургасыг хядсан гэдэг муу нэр нийгэмд дагадаг.

Д.Бадрал: "Голомт"-ынх. Банк санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан Шилдэг банкируудын төлөөлөл гэх тодорхойлолт түүнийг дагадаг. "Голомт"-оор овоглож яваагийн хувьд түүний ард Д.Баясгалан яалт ч үгүй нэрлэгдэнэ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-20 14:13

Монголчууд ингээд л хов хөөцөлдөөд байдгийн шүү !

Хахх
Хахх
2023-03-20 15:48
Reply to  Зочин

Хаха битгий шаа. Чиний ирээдүйг бүхэлд хулгайлсан олигархиуд шүү дээ.

Zochin
Zochin
2023-03-20 14:17

Unen medeellin eh survaljtai l bichsen bna. Sain nertei Business humuus Mongold er ni bna uu.

Хаххккк
Хаххккк
2023-03-20 15:49

Ондо Анарын ард АН ын Дарга асан Зи. Энхболд бдагийнмуу олигархи. АН ыг бхгүй болгосон хүн дээ

sum
sum
2023-03-20 16:40

ODOO ENE TENEGLELEE BOLIH HEREGTEI BUGD HULGAICH DEEREMCHIN BAIJ YUN SHARK VE

Холбоотой мэдээ

Back to top button