Нийгэм мэдээ

"Годон гутал лизингээр зарна" гэж 28 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас фэйсбүүк цахим сүлжээнд "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаяг ашиглаж орон нутгийн олон гишүүнтэй фэйсбүүк группүүдэд "Годон гутал лизингээр зарна" гэх зар мэдээ нийтэлж 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28.000.000 төгрөгийг залилсан хэргийг 33 настай "Э" гэгч үйлдсэнийг илрүүллээ.

Дээрх этгээд нь гутал худалдан авах гэж байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлэн авч цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироосон байна. Тус этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн өөрт зайлшгүй хэрэгтэй асуудлаар холбогдох байгууллагаас найдвартай, эх сурвалжтай мэдээллийг үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авахдаа тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай заавал холбогдох, тухайн хаягийг найдвартай эсэхийг шалгаж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button