Тээврийн хэрэгслийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслийн үр дүнг танилцуулна
Гуравдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.30 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсангурав дахь салбар хуралдаан “Усны салбарын эрх зүйн орчны тулгамдсан асуудал” сэдвээр болно.
-Засгийн газрын хуралдаан болно.
09:00 цагт: Буриад залуус Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дараа нь Цусны төвд очиж элэг нэгт Монгол ахан дүүстээ цусаа бэлэглэх үйл ажиллгаа болно.
10:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 8805-7167.
10.00 цагт: Нийслэлийн захиргааны 5-р байрын Иргэний танхимд:Стандарт, хэмжилзүйн газраас боловсруулсан "Төрөөс стандартчилал, хэмжилзүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн баримт бичгийн төслийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулна. Утас: 9976-3656.
11.00 цагт: ОБЕГ-т: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас:8615-0069.
11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:Архивын олон нийтэд нийтлээгүй баримтуудыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” /МАХН-ын Төв хорооны 1956 оны IV бүгд хурлын тэмдэглэлээс/ номын талаар болон Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нарын хооронд Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил болон далд тэмцлийн талаар мэдээлнэ.
14:00 цагт: МУИС-д Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ус-Хөгжлийн түлхүүр" оюутны эрдэм шинжилгээ, онол парактикийн XVII бага хурал болно.
18:00 цагт: “Милиниум Плаза” төвд: JCI байгууллагаас санаачлан хэрэгжүүлэх "Mentorship for rise" төсөлт хөтөлбөрийн нээлт болно. Утас: 8000-6940.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.