Ж.Сүхбаатар: 2024 оны VI сараас дүүжин тээврийн эхний шугамыг ашиглалтад оруулна

Өнөөдрийн /2023.03.22/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Ерөнхий сайдтай ЗТХ-сайд, Хотын захирагч, миний бие түгжрэлийн асуудлаар уулзаж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг даалгавар өгсөн.
Энэ жил нөхцөл байдлаас шалтгаалаад замуудыг санхүүжүүлэх хөрөнгийг судалж байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг эхэлсэн. Тухайлбал, 100 тэрбум орчим төгрөг нь боловсролын салбар, газар чөлөөлөлтөд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр явган хүний болон унадаг дугуйн зам, авто замын ажлыг эхлүүлсэн байсан. Гэвч энэ жил эдгээр ажлыг үргэлжлүүлэхэд төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүссэн байв. Өнөөдрийн хуралдаанаар дутагдаад буй 342.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
2024 онд түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьж байна.
Хөшигийн хөндийн хөгжил чухал ач холбогдолтой. Нийтийн тээврийн асуудалд сургуулийн автобусын ажиллагааг нэмэгдүүлнэ.
Дүүжин тээвэр хэлэлцээрийн түвшинд гацсан. Францтай тохирсон учраас дүүжин тээврийн ажлаа гүйцээнэ. 2024 оны зургадугаар сараас эхний шугамыг ашиглалтад оруулна.
Мөн BRT төслийн ажил ирэх жилээс идэвхжинэ. Сэлбэ төсөлтэй уяж хэрэгжүүлэх боломжтой юм" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨШ МАН хаан ЭНЭ СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС ХАРИУЦСАН САЙД ЭХНЭР НӨХРИЙН ҮЛ ОЙЛГОЛЦОХ АСУУДЛЫН САЙД ГЭЭД ОЛОН САЙД ХЭРЭГТЭЙ БАЙНАА ТҮГЖРЭЛ ХАРИУЦСАН САЙД ЖИШЭЭ НЬ ЮУ ГИЙГҮҮЛЭХ ЯМБАТАН БЭ? ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН ХУЛГАЙЧ НАР ХАРИУЦСАН САЙД ЧИНЬ ХЭН БЭ? ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ЯМАР Ч ОЛОН САЙД НАР ВЭ? МОНГОЛЫН АРХИЧИД ХАРИУЦСАН САЙД НЬ ХЭН БЭ? БИЕЭ ҮНЭЛЭГЧ НАРЫГ ХАРИУЦСАН САЙДААР ХЭНИЙГ ТАВИХ ВЭ? САЙД ГЭНЭ ШҮҮ ХУЦЛАА Л БАЙНА.БҮГДЭЭРЭЭ ТОНИЛ ЦААШАА
Түгжрэл буурахгүй бол 24 оны сонгуулиар ман аас сүнс ч үлдэхгүй гэж мэдээрэй нохдоо ард түмнийг 100 жил басамжлан доромжиллоошдээ