Нийгмийн

100 сая хүн тамхинаас татгалзаж чаджээ

Женевийн их сургуулийн эрдэмтэн Жон Франсуа тамхинаас гарах үр дүнтэй аргуудыг туршсан бөгөөд ирээдүйд тамхидалтын түвшин дэлхий даяар эрчимтэй буурахад “Цахилгаан тамхи” нь хамгийн үр дүнтэй, шуурхай арга байж болох тухай дүгнэжээ.

Хэдийгээр энэхүү судалгаа нь хийгдээд багагүй хугацаа болсон ч тэрхүү үр дүн биеллээ олж сүүлийн ХОЁР жилийн хугацаанд өндөр хөгжилтэй, барууны орнуудын тамхидалтын түвшин түүхэн доод хэмжээнд хүртэл буурч чадаж байгаа юм.

Англи улсын хувьд Европийн хамгийн өндөр тамхидалттай бүс байсан ч 2021 он гэхэд тамхидалтын түвшин 13,2%-д хүрч /Монгол улс 29.4%/, 2011 онтой харьцуулахад 8%-иар бууруулж чадсан байна.

Их Британийн засгийн газар нь “Цахилгаан тамхи”-ийг хамийн их дэмждэг улсуудын нэг ба тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд цахилгаан тамхийг хэрэглүүлэх, эмч нараар зөвлүүлэх, татварын уян хатан бодлого баримтлах зэргээр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулсаар байна. Эсрэгээрээ уламжлалт болон янжуур тамхины татварыг дэлхий дээр хамгийн өндөр байлгаж, янжуураас татгалзуулах олон сурталчилгааны ажлууд нь үр дүнд хүрсэн.

Английн засгийн газраас 4 жил тутам цахилгаан тамхины тухай судалгаа, нотолгоог ЭМЯ, “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэйгээ хамтран хийдэг ба 2022 оны эцсээр нийтэлсэн нотолгоо нь 1500 хуудас бүхий цахилгаан тамхи нь янжуураас 95%-ийн хоруу чанар багатай гэдэг үндэслэлийг тайлбарласан байна.

Цахилгаан тамхины тухай судалгааг улс орнууд өөсрдийн хэмжээнд гүйцэтгэж, туршсаар байна. Мөн уг бүтээгдэхүүн нь зөвхөн тамхинаас татгалзах хүсэлтэй иргэдэд зориулсан, насанд хүрсэн хүний хэрэглээ юм. Мөн одоогоор шууд цахилгаан тамхинаас үүдэлтэй хорт хавдар, үхэл дэлхий дээр бүртгэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button