Нийгмийн

95 хувь нь ширгээд байсан Ганга нуурыг сэргээх ажил амжилттай байна

Усны инженер Я.Болдбаатар Ганга нуурыг сэргээх судалгааг амжилттай хийж, эхнээсээ үр дүн гарч эхэлсэн талаар мэдээлж байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог Ганга нуурын 95 хувийг 2017 онд ширгэсэн гэж үздэг.

Ганга нуур нь нүүдлийн шувуудын дамжин өнгөрдөг бүс нутаг бөгөөд намгархаг газар юм байна. 2017 онд гэхэд 95 хувь нь ширгэсэн Ганга нуурт өмнө нь жил бүр хунгийн чуулган болдог, 20 мянга гаруй адуу, мал сүрэг сэрүүцдэг байжээ.

Я.Болдбаатар "Уур амьсгалын өөрчлөлтөөс голчлон шалтгаалж, Ганга нуур ширгэсэн. Сэргээх судалгааг хийсээр байна. Үр дүнд нь артезиан даралттай хоёр худаг гаргасан. Хур тунадас орохгүй, ган гачиг тохиолдсон үед артезиан худгаараа нуурыг тэжээх юм. Мөн нуурын эрэг дагуу 17 км хашаа барьж, мал орохооргүй болгосон" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-03-23 19:45

Мод тарих хэрэгтэы

Зочин
Зочин
2023-03-23 20:37

Дарьгангууд төсвийг нь л сайн иднэ дээ, өөр ч нэг их юм хийхгүй л байхаа даа.

Зочин
Зочин
2023-03-24 09:20

Гүний усаар сэргээж байдаг. Ёстой м�##� юм даа.

Зочин
Зочин
2023-03-24 15:12

М�##� нь ихдээд уугаад дуусгасан байсан

Энхболд.х
Энхболд.х
2023-03-26 22:57

Сайн байна

Холбоотой мэдээ

Back to top button