БЗС-гийн захирал Д.Гарди: Дэлгэсэн нэрсээс 921-ийнх нь зээлийг чөлөөлсөн, 230 нь гэрээний үүргээ биелүүлээгүй

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр дотоод ба гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн нэрсийг ил болгоод байна. Энэ дундаас зээлийн хэмжээ их, тухайн оюутанд олгох боломж өндөр гэдгээрээ гадаадын их, дээд сургуулийн хөтөлбөрт суралцагсдын нэрс илүү анхаарал татаж буй.
Харин нэрс БЗС-гаас авсан зээлээ төлсөн, эсвэл суралцаж төгссөн эсэх нь ялгамжгүй байдлаар, нэг хүснэгтэд дэлгэгдсэн. Энэ нь олон хүнийг нэг зэрэг “Төрийн мөнгөөр сураад, зээлээ төлөөгүй” гэсэн андуу ойлголтоор харж болох нөхцөл байдлыг үүсгээд байна.
Энэ болон бусад асуудлаар БЗС-гийн захирал Д.Гардитай товч ярилцлаа.
Хүснэгтэд гэрээний үүргээ хэрхэн биелүүлснийг нь илэрхийлэх баганыг нэмж байна
-Зарласан нэрс дунд зээлээ төлсөн, төлөөгүй бүх суралцагч холилдсон гэж ойлгох нь зөв үү?
-Зөв. Нэг ёсондоо 1997 оноос хойш суралцаж төгссөн, одоо суралцаж байгаа, чөлөө авсан, төлбөрөөс чөлөөлөгдсөн гээд бүх төрлийн суралцагчид нэг хүснэгтэд багтсан.
-Тэгэхээр зарим хүнийг зээлээ төлөөгүй гэж зөрүүтэй ойлгох нөхцөл үүсээд байна?
-Тэр ялгамжийг удахгүй нэмж, оруулах юм. Бакалаврын хөтөлбөрийн хүснэгт дээр гэхэд нэг шинэ багана нэмчихсэн байгаа, төгссөн, төгсөөгүй талаарх мэдээллийг нь ялгахын хүрээнд. Цаашид магистр, докторын хөтөлбөрт ч ингэж ялгамж үүсгэхээр ажиллаж байна.
-Яг зээлээ төлж барагдуулсан эсэх ялгамжийг хийхгүй гэсэн үг үү?
-Төлж барагдуулсан гэхээсээ илүү гэрээний үүргээ хэр биелүүлснийг нь тодорхойлж бичнэ. Төдийлөн ялгаагүй ойлголт болов уу.
-Та өнгөрөгч хоёрдугаар сард iToim.mn сайтад ярилцлага өгөхдөө, гэрээний үүргээ биелүүлээгүй 400 гаруй хүний, 10 тэрбум төгрөгийн авлага бий гэж ярьжээ. Энэ дата одоо өөрчлөгдсөн үү?
-Валютын ханш зэрэг зүйлсээс шалтгаалж дүн өөрчлөгдөж байгаа. Бид одоо эргэн төлөлтийн асуудалд илүүтэй анхаарч буй тул хууль хяналтын байгууллагад зээлээ төлөөгүй 230 хүнийг шилжүүлэхээр бэлтгэж байна. Одоогийн байдлаар 230 хүн байна. Өөрөөр хэлбэл, яг одоогоор гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байна.
-Тэр нэрсийг ил зарлахгүйгээр хуулийн байгууллагад шилжүүлэх үү?
-Тэгнэ, энэ бол хувь хүний нууцтай холбоотой асуудал. Гэхдээ хуулийн хүрээнд зөвшилцөлд хүрч, ил зарлах шаардлагатай гэж үзвэл мөн мэдээлэх боломжтой.
921 хүний зээлийг чөлөөлсөн, тэдний нэг нь би
-Та өөрөө БЗС-гийн зээлээр ОХУ-д суралцсан юм билээ. Зээлээ төлсөн үү?
-Юуны өмнө нэг ойлголт өгье.
2021 оны 347-р тогтоолоор, “...Тухайн төгссөн мэргэжлээрээ үр бүтээлтэй, таваас доошгүй жил ажилласан бол хөнгөлөлт, чөлөөлөлтөд орно...” гэсэн заалт нэмэгдсэн. Миний хувьд 2014 онд суралцахаар явж, 2016 онд буцаж ирээд таван жил БШУЯ-нд ажилласан. Энэ хугацаанд яг гадаад харилцааны чиглэлээр, үр бүтээлтэй ажилласан. Тиймд миний зээлийг дээрх тогтоолын хүрээнд, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж чөлөөлсөн. Би өөрийгөө чөлөөлсөн гэсэн үг биш шүү.
-Мөнгөн дүнгээр төлж барагдуулаагүй, тухайн тогтоолын хүрээнд зээлээс чөлөөлөгдсөн гэсэн үг үү?
-Ер энэ хөтөлбөрийн зорилго нь улсдаа хүний нөөц, ажиллах хүчин бэлтгэх. Суралцаад ирсэн хүмүүс улсдаа хөрөнгө оруулалт, хөгжил дэвшил, шинэ боломж бололцоог бий болгон ажиллах учиртай. Өмнө нь төрийн албанд таван жил, орон нутагт гурван жил ажилласан бол чөлөөлнө гэдэг шаардлага тавьдаг байсан. Одоо Монгол Улсын хэмжээнд, салбартаа хөрөнгө оруулалт хийсэн эсэхэд нь дүгнэлт хийж, чөлөөлөх эсэхийг нь шийдэж буй.
Ийм шугамаар 921 хүн зээлээс чөлөөлөгдсөн байгаа.
-Дэлгэсэн жагсаалтаас нэрс хасагдаж хоцорсон асуудал байх юм биш биз?
-Өмнө нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай ба Нийтийн мэдээллийн тухай хууль зөрчилддөг байсан тул энэ мэдээллийг дэлгэж болдоггүй байсан. Заавал тухайн хүнээс зөвшөөрөл авах ёстой болдог байлаа. Харин ХЗДХЯ-наас комисс байгуулагдан ажиллаж, төрийн байгууллагаас дэмжлэг авсан гэдэг утгаараа суралцагчдын нэрсийг зарлах боломжтой гэж зөвлөсөн. Энэ дагуу нэрсийг ил тавьсан.
Харин олон нийтэд энэ бүх хүн зээлээ төлөөгүй юм байна гэсэн буруу ойлголт үүсээд байгаа учраас гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн тухай төлвийг нь нэмж оруулж байна.
-Энэ жил БЗС-д хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ. Өмнөх жилүүдээс буурсан уу, өссөн үү?
-Зээлийн санхүүжилт дотоодод суралцагсдад илүү хэмжээгээр тавигддаг. 2022 оны хэмжээнд энэ чиглэлд 44.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гадаад зээлийн тухайд 22 тэрбум төсөвлөгдсөн. Энэ нь дотоодод суралцагсдын тоо арай илүү байдаг, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр өөрөө өндөр шалгууртай зэргээс хамаардаг.
Харин 2023 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нэмэгдэж орж ирсэнтэй холбоотой БЗС-гийн төсөв өссөн байгаа.
-1997 оноос хойших хугацаанд, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын журам хэдэн удаа өөрчлөгдсөн бэ?
-Тэргүүлэх мэргэжил зэрэг агуулгуудаар шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн удаа бий.
-Гэтэл энэ нэрсийг нэг хүснэгтэд багтаан дэлгэсэн нь буруу юм биш үү?
-Буруу. Шинэ тогтоолоор зөвхөн сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгож байгаа. Өмнө нь сургалтын төлбөрөөс гадна номын сангийн зардлыг төлдөг байсан байх жишээтэй. Бүр түүний өмнө гэвэл амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгалыг ч төлдөг байсан.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би ч гэсэн хүүхдээ улсын мөнгөөр сургаад улсад 5 жил ажиллуулаад өргүй болгомоор л байна ш дээ. Тэгш боломж олгооч хүүрнүүд ээ. Би хүүхдийн төлбөр төлж чадахгүй эцэг хүний үүргээ биелүүлж чадахгүй байна
Дарга нарын хүхдүүдэд з�##�илан хийх боломж олгосон 2021 оны 347-р тогтоолыг хүчингүй болгох ёстой. Төрөөс мөнгө зээлсэн л бол эргүүлээд төлөх нь зүйн хэрэг. Эргүүлж төлөх ёсгүй юм бол" Зээлийн сан" нэдэг нэрээ сольж, "Буц�##�тгүй мөнгө олгодог сан" гэдэг ч юм уу нэрээ өөрчлөөч ЭНХ-АМГАЛАН сайд. Наадуул чинь авсан зээлээ төлмөөр байт�##� тэр тогтоол гай болоод байгаа юм яриад байна шүү дээ
Энэ хүн өөрөө боловсролын зээлийн мөнгөөр сурчихаад өөрөө өөрийнхөө төлбөрийг чөлөөлсөн гэж ярих юм. Тэгээд бас том том юм яриад зогсож байх юм. Яасан ичмээр дамшиг вэ.
Битгий хуц. Тэгвэл ард түмний хүүхдүүдийг ээлж дара�##�ан сурга. Яахлээрээ чөлөөлдөг юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Чи бас сурсан байсан. Чөлөөлөгдчихсөн үү?
Бидэнд хэзээч ийм боломж олдохгүйшдээ жирийн ард учраас олдохгүй хүүхэд минь хичнээн сайн 3.9 сураадч хэрэг �##�гоо
Юу яриад бна аа Төлөөгүй бүх хүмүүсийг тодруулж төлүүлээд ээ!!!
$100,000 зээлээд 5 жил нийгмийн даатг�##� төлвөл $5000 л болно.
АШИГТАЙ НАЙМАА БУС УУ
Ичмээи ч юм даа төлсөн гээд нөгөөдүүл томроод бсан чинь 347 р тортоолоор төлсөн юм биш үү
921 хүн сурсан зардлын хэмжээнийхээ үр бүтээлийг зардлыг нь төлсөн улс эх орондоо гаргасан бол бид �##�ь эрт Азийн бар болох байлаа. ХаХаХа
Нэг булхайтай юм хийгээд байх юм танилтай т�##�тай мэдээлэлд ойр �##�бан туша�##�тай хүмүүс
Хүүхдүүдээ дандаа зээл авсан байх юм
Албан туша�##�гүй мэдээлэлээс хол танил т�##�гүй хүмүүс авч чадахгүй л байнашдээ Ерөнхийлөгч
Гаргасан 100 дээд сургуулд сургах чинь бас л
Нотой явагдаад байх шиг төрийн мөнгө гэж байхгүй түмний мөнгө л гэж бий булхай авилгаар ажиллаад байгаа төрийн �##�ба хаагчид даа хян�##�т
Тавьдаг дарга гэж байна уу
Энэ ёстой завхарсан зээл байна. Юун 5 жил ажиллаад 0 болох вэ. Арай дэндүү
Төрд 5 жил ажилтан гээд зээлээ төлчихсөн ангил�##�д орчихсон. Зандан шатрын 2 хүүхэд төлчихсөн ха ха