СПОРТ

Манай улсын баг Кувейтын шигшээг найман оноогоор хожлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ өчигдрөөс эхэлсэн билээ. Тэмцээнийг манай улсад Мөсөн өргөө буюу Степпе аренад зохион байгуулж байна.

Тэмцээн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Индонез, Филиппин, Кувейт болон Монгол Улсын хооронд өрнөх юм.

Тэмцээнийг нээж Филиппин болон Индонез улсын шигшээ багууд тоглов. 14:0 харьцаатайгаар Филиппиний шигшээ баг хожсон юм. Хоёр дахь тоглолт нь Кувейт болон Монголын шигшээ багийн хооронд өрнөсөн билээ. Улмаар Монголын шигшэээ баг 8:0 харьцаатайгаар илүүрхсэн юм.

Ингэснээр шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ий хүснэгтэд гурав гурван оноотойгор Филиппин болн Монголын шигшээ баг тэргүүлж байна.

Өнөөдөр тоглолтгүй бөгөөд маргааш Индонез : Кувейт, Филиппин : Монголын багууд тоглох юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button