Галд өртсөн уран зургийг засварлах лабораторийг нээлттэй үзүүлнэ

“Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.
ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лабораторийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд амжилттай байгуулж өнгөрөгч оны аравдугаар сард нээлтээ хийсэн.
Тус лабораторийг орчин vеийн дэвшилтэт технологиор иж бүрэн тохижуулж ХБНГУ-ын мэргэжилтэн олон улсын хөтөлбөрөөр 3 шатлалт сургалтыг зохион байгуулж европын арга барил, техникийг Монголын сэргээн засварлагчдад эзэмшvvлж бэлтгэсэн юм.
Энэхүү лабораторийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна.
ХБНГУ 13 сарын хугацаанд хэрэгжсэн энэхүү төсөлд зориулан 100.000 еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн бол “М Си Эс” групп, Монголын Урлагийн зөвлөл Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан 88 сая төгрөгийн сэргээн засварлах лабораторийн засварын ажлыг ивээн тэтгэж гүйцэтгэсэн юм.

Төсөл хэрэгжих хугацаанд олон улсын хөтөлбөрөөр бэлтгэгдсэн сэргээн засварлагч нар галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн бүтээлvvдийг сэргээн засварлаж олон улсын vзэсгэлэнд амжилттай оролцсон бөгөөд галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах зорилгоор байгуулагдсан уг лаборатори нь цаашид үндэсний хэмжээнд үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй ажиллах бөгөөд хувь цуглуулагч болон хувийн галерейдйн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломж нээгдэх юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.