СПОРТ

Мөсөн хотхон барихад зөвлөсөн архитекторуудыг шагналаа

Мөсөн өргөө “Степпе арена”-г барьж байгуулахад Канадын архитектор Марк Хейнц, Кевин Клиппенштэйн нар үнэтэй зөвлөгөө өгч, мэргэжлийн дүгнэлт гаргасан төдийгүй Монголын архитекторчдыг Ванкувер хотноо урьж, өөрсдийн бүтээн байгуулсан байгууламжуудтай танилцуулан туршлага судлуулжээ.

Манай оронд спорт, олимпизмыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхмүүдийг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хүлээн авч уулзан МҮОХ-ны Алтан медалиар шагналаа.

Монголд анх удаа ирээд буй тэд манай оронд хоккейн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Тухайлбал, гудамж талбай, заал гээд хаана ч тоглох боломжтой ball hockey буюу бөмбөгтэй хоккейг дэлгэрүүлбэл хоккейн үндсэн техникийг суралцахад дөхөм байдгийг тайлбарлалаа.

“Бөмбөгтэй хоккей Канадад мөсөн дээрхээсээ өргөн дэлгэр тархсан. Амжилт гаргадаг нь хүүхдүүд багаасаа бөмбөгтэй хоккей тоглон үндсэн техникээ сурсан байдагтай холбоотой” хэмээн ноён Марк Хейнц хэлсэн юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюу
Оюу
2023-03-26 07:09

Бөмбөгтэй хоккейг дэлгэрүүлэх нь хүүхэд з�##�уусын хөгжил, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, цаашид амжилт гаргах, эдийн засгийн хувьд ч арай хямд төсрөөр байгуулах боломжтой.

Холбоотой мэдээ

Back to top button