Улс төрийн мэдээ

ШУУРХАЙ: УЕП-оос Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАХ хүсэлтээ УИХ-д хүргүүллээ

Улсын Ерөнхий Прокурорын зүгээс өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ ирүүллээ.

АТГ-аас өмнө нь мэдээлэл хийхдээ дээрх гурван УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж үзэж буйгаа онцолж байсан.

Өнөөдөр Т.Аюурсайхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан захирамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд "Нүүрсний хэрэгт би хамааралгүй" хэмээн онцолсон юм. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүнд хамаарах хэргийг Эрүүгийн цагдаагийн газар тусгайлан шалгаж байгаа билээ.

Холбогдох хуулиараа УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах хүсэлт УЕП-ын зүгээс УИХ-д ирсэн тохиолдолд ажлын тав хоногт багтаан, хүсэлтийг хүлээн авах эсэхээ парламент шийддэг зохицуулалттай. Энэ дагуу ирэх долоо хоногт дээрх гурван гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэх чигтэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч даваа гарагийн эрх баригч намын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ гишүүдийн нэр Прокуророос орж ирвэл задгай саналтай орохыг уриалсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хэргийг парламент өмөөрч, хаацайлж болохгүй гэх байр суурийг ил илэрхийлээд байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ 3 хулгайч аль хэдийн бүх хөрөнгөө нуусан гэж өөрийнхөө нүдээр та нар юуч олж долоохгүй гэж хэлээд бна

Зочин
Зочин

Завөө зөв

Altai
Altai

SAIN SHALGAAAAAAAAAAAAAAAAAA

Иргэн
Иргэн

Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргалын охин Хэрлэн нь АНУ-д Корнеллийн Их Сургуульд хувиараа сурч, уг их сургуулиас бакалаврын зэрэг авсан. Тэгээд тэр төгсснөөсөө хойш АНУ-д хууль ёсоор одоог хүртэл амьдарч байгаа. Хэрлэнгийн ээж Наранчимэг нь 2004 оноос хойш Австри улсад амьдарч байгаа ба тэндээ АНУ-ын Baxter компанид ажилладаг юм.

Зочин
Зочин

Shalguulaa shalguul.

Үнэн
Үнэн

Ажнай гэж нэг муу унжуу хамарласан сдаг шоронд хийхэд тийм хэцүү байна гэж үү?

ЗОЧИН
ЗОЧИН

Аюурсайхан хулгайч биш хамгаас илүү итгэж болох хүн шүү

Холбоотой мэдээ

Back to top button