Хохирогчийн гэмтлийн зэргийг хүндэвтэр гэдэгтэй санал нийлээгүй Ч.Маралмааг маргааш шүүнэ

Иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11.00 цагт болно. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.
Шүүх хурлыг хаалттайгаар явуулах ажээ. Учир нь насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулахаар хуульд заасан юм.
Ослын улмаас хохирсон 12 настай охиныг шүүхийн шинжээчээр "хүндэвтэр" хэмээн дүгнэсэн талаар охины эцэг мэдээлсэн байдаг. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр иргэн Ч.Маралмаа эл дүгнэлтийг эсэргүүцэж, улмаар тус хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2 "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй" , 2.4 "Их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх заалтаар эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтийг прокуророос үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хохирогчийн бие хүндэвтэр гэмтсэнд баярлахёстой шүүгдэгч эмэгтэй гэмтлийн зэргийг зөвшөөрөхгүй гэдэг нь хэнд эрхлээд байгаа юм болоо?! Аав даа юу, прокурор мөрдөгч нарт уу? Түүнээс хүнд гэмтсэн бол яах байсан бэ?
Дураараа дураараа хулгайч яшка нар ямар их болоо бэ. Тэгээд ч шүүх мөнгөнд умбачихсан хулгайчуудыг эрхлүүлэх юм даа
Хүүхэд яаж дайрч чирснийг нийтээр харсан. Тийм ат## эсэргүүцэж байдаг яасан ичдэггүй ширэн нүүрт вэ? Шоронд хатаж байхдаа таарсан амьтан бна.
Сэтгүүлч ээ, энэ хөндий толгойтын гар##, хаана юу хийдэг, хэн хаацайлж бгааг эрэн сурв##жилж нийтэд тодорхой мэдээлэл өгнө үү
joloodoh erhgui hunii erhiig 1-3 jil hasaad yaah yum be dee.
10жилээр хасах, 10жил гадагшаа гарах эрхийг нь хасах хэрэгтэйдээ. Ар гэрийнхэнд нь 100сая өгөх хэрэгтэй
Ямар цагаандаа гарсан яргачин бэ
Бусдын биед хүнд гэмтэл учруулсан зүйл анги яагаад ##га байна
Энэ бол ноцтой бөгөөд хүнд хэрэг. Чамд өөрт чинь тохиолдсон цагт чи ойлгоноо
adilhan huliig ni gemteeh heregtei yamar ih uvduj zovdogiig oilgoh bolno