УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

"Ажнай"-н мөнгө гишүүдийн кнопны үнийг нэг тэрбумд "хүргэв" үү

Монголд улс төрчдийн арын өрөө хэсч, цүнхтэй мөнгө тавьсаар ирсэн хүмүүсээр банкны эзэд тэргүүлдэг бол араас нь Ажнай, Алтай Бат-Эрдэнэ нар зүй ёсоор жагсана.

"Алтай"-н Х.Бат-Эрдэнэ,

Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад арын өрөөнд нь ажлаа явуулсаар, эцэст нь түүнээс 10 мянган.га талбай бүхий тусгай зөвшөөрлийг 1 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Тэр явдлаас үүдэж, Ж.Эрдэнэбат аавын хаалга татсан бол "Алтай" Х.Бат-Эрдэнэ ямар ч хуулийн хариуцлага хүлээлгүй үлдсэн түүхтэй. Тэрбээр одоогийн Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн төлөөлөл юм.

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хувьд,

Орон нутгийн Тавантолгойг Өмнөговь аймагтай хамтран эзэмших замаар тус аймгийн засаг, захиргааны бүтцийг сүүлийн 10 гаруй жил хөшигний ард "базаж" буй. Тухайлахад, одоогийн Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж буй Р.Сэддорж нь "Ажнай" талаас орон нутгийн Тавантолгойн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүхтэй.

Энэ долоо хоногт УИХ-аар "Ажнай" Д.Бат-Эрдэнийг гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэнэ. Удаан хугацаанд дуншиж байж, нэр нь орж буй ч парламент хамгаалаад аваад үлдэх бүрэн боломжтой тохиолдол юм. Учир нь, түдгэлзүүлэх саналыг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэхдээ нууцаар санал хураадаг.

Хөшигний ард яригдаж байгаагаар, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ эдүгээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэйгээ бүрэн ойлголцолд хүрч, кнопыг нь худалдан авсан гэх мэдээлэл байна. Улмаар эрх баригч намын гишүүдтэй өнгөрөгч амралтын өдрүүдээр эрчимтэй уулзаж, кнопыг нь 1 тэрбум төгрөгөөр үнэлэх санал тавьсан гэгдэж буй.

Уг мэдээллийг эх сурвалжууд бататгаж, "УИХ-ын гишүүд мөнгө муутай байгаа учир Д.Бат-Эрдэнийн санал хайрцаглагдах боломжтой" гэж онцолж буй нь анхаарал татав. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хорооны саналыг бүлгээр хэлэлцэх агаад уг асуудлаар саналыг хайрцаглахгүй байх гэсэн чиг барихаа илэрхийлсэн.

Гэвч саналыг нууцаар хураадаг тул 1 тэрбумаар кнопоо үнэлүүлсэн гэх гишүүд Ажнай Д.Бат-Эрдэнийг аваад үлдчихэж мэдэх дүр зураг харагдаж буй. Үүнийг дагаад Д.Аюурсайхан, Н.Наранбаатар ч УИХ-ын гишүүн хэвээр үлдэх нөхцөл байдал үүсч мэдэхээр яригдаж байна. Т.Аюурсайхан гишүүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гишүүдийн саналыг хайрцаглах, хуулийн байгууллагад хэлж өгөх зэрэг асуудлаар дэмжлэг хүссэн гэгдэж байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 27, 2023 11:51

Их хур�##� хулгайчдын диваажин хоргодох байр нь юмаа даа янз нь

Зочин
Зочин
3 сар 27, 2023 13:12

Хулгайч нарын их хур�##� ч мөн дөө. Бүгд хулгайч

Зочин
Зочин
3 сар 27, 2023 13:31

Хэрэвээ хулгайч нараа авч үлдвэл энэ УИХ-ыг нэн даруй тарааж сонгууль явуулах хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 27, 2023 13:45

Хулгайчдын үүр

Сөрөг хүчнээ намнах ажилгаа
Сөрөг хүчнээ намнах ажилгаа
3 сар 27, 2023 14:28

Хуогөйч эрх баригчмл Өөрсдийн Бузар луйвараа дарж оронд Сөрөг хүчнээ намнах Хуурамч хэрэг тохох Ажилгаа шүү.

Зочин
Зочин
3 сар 27, 2023 17:40

Том Тавантолгойгоос 348000 тн нүүрс �##�га болсон гээ биз дээ?

Зочин
Зочин
3 сар 27, 2023 14:31

Хэн кноп дарсан нь илчлэгдээд. Сонгуульд гаргахгүй

Малчид ээмэг зүүлгэхгүй гэж бнаа
Малчид ээмэг зүүлгэхгүй гэж бнаа
3 сар 27, 2023 17:14

Сөрөг хүчиндээ хүчээр хэрэг тохох ажилгаа.Эрх баригчидын бузар булай хулгай дээрэм Тамтагаа �##�дсан.Бүгдийг дарж хайца�##�ж бгаа

Зочин
Зочин
3 сар 27, 2023 19:51

Цэргийн нөхөр өө хө - цэрэнтэйгээ хоюулаа хө , зав л гарв�##� аа хөө Тэрэлж явна аа хө - завсар хооронд нь аа хө тэрийж тарв�##�зана аа хө ...

Зочин
Зочин
3 сар 29, 2023 15:56

Хаана тийм зүйл өгөөд байгаа юм бэ? Жаахан хүн үнэмшмээр юм бичилдээ мань хэдийг болсон болоогүй мэдээнд итгэнэ гэж бодож байгаа юм байхдаа.

Guest
Guest
3 сар 29, 2023 15:59

МАН одоо бүтэхгүй улс төр хийгээд л эргүүтээд явахын Бөөнөөрөө ганц хүнийг дайрч байгаа санаа нь мэдэгдээд байх юм.

Ганаа
Ганаа
3 сар 29, 2023 16:02

Ман өөрсдөө хуулгайчдаа �######�уул

Зочин
Зочин
3 сар 29, 2023 16:10

Хэргийг нэг хүнд тохох гэж байгаа харагдаад байна шдээ бусад нь зүгээр явна айн.

Зочин
Зочин
3 сар 29, 2023 16:14

Бөөнөөрөө нийлж нэг хүнийг муухай харгдуулах амархан. Аливаа мэдээлэлд хандахдаа манайхан тухайн хүний т�##�аар суд�##�ж баймаар юм.

Зочин
Зочин
3 сар 29, 2023 16:27

Тавантолгой орд газарт
- Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК 68468 га
- Хувийн өмчит Энержи Ресурс ХХК 2960 га
- Хувийн өмчит Хангад эксплорэйшн ХХК 12821 га
- Хувийн өмчит Аурум Ауруг ХХК 36390 га
- Орон нутгийн өмчит Тавантолгой ХК 276 га

үүнээс үзвэл хаана хамгийн том хулгай яригдах вэ гэдгийг харж болохоор байна. Тиймээс бидний тархийг угааж нэг хүнрүү чиглүүлээд байна.

Холбоотой мэдээ

Back to top button